UBLife Logo
Спорт

Бразил футзалын ДАШТ-ий финалд шалгарлаа

Бразил футзалын ДАШТ-ий финалд шалгарлаа

Узбекистанд болж буй футзалын дэлхийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээний эхниы хагас шигшээ тоглолт өнөөдөр Ташкент хотын "Хумо арена"-д Бразил-Украины шигшээ багуудын хооронд боллоо.

Эхний 20 минутад Бразилийн Артурын хүчтэй цохилт хөндлөвч онож, Линогийн гоолыг шүүгчид тооцоогүй бол Украины Чернявский завсарлахаас өмнөхөн тоглолтын эхний гоолыг орууллаа. Хоёрдугаар хагаст Бразилийн  багийн ахлагч Диего жинхэнэ баатар болов.

Тэрбээр эхлээд хажуугаас хүчтэй цохисон нь Украиний тоглогчийн хөлийг оноод автогоол болж, тооны харьцаа 1:1 болсон. Дараа нь Диегогийн цохилтыг хаалгач хаасан ч ойсон бөмбөгийг Диего мөргөөд тоо 2:1, бразилчууд хошуучилж эхлэв.

Украины Корсун тоог 2:2 болгож, сүүлийн 10-аад минут ёстой л "алаан" боллоо. Хэдэн ч удаа хаалганы шон, хөндлөвчийг бөмбөг онов, энэ тоглолтод.

Тоглолт тун тэнцүү, хаашаа л бол хаашаа эргэж мэдэхээр. Украины алдаа 5 болчихлоо. Одоо дахиад алдаа хийх "эрхгүй", хийвэл футзалын дүрэм ёсоор "2 дугаар пенальти"-гаар торгуулна. Тоглолт дуусахаас 4 минутын өмнө украинчууд дахин алдаа хийлээ. "Пенальти"-г мөнөөх Диего амжилттай гүйцэтгэж, Бразил хошуучилж эхлэв.

Украин тоогоо тэнцүүлэхийн тулд хаалгачаа талбайн тоглогчоор сольж, хүний илүүгээр довтолсоор байсан ч гоол оруулж чадсангүй ээ. Ийнхүү Бразил ДАШТ-ий финалд долоо дахь удаагаа шалгаран үлдэв. Тэд Аргентин, Францын аль хожсонтой нь аваргын төлөө тоглоно.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.