UBLife Logo
Спорт

Эрик тен Хаг Улаан чөтгөрүүдийг харанхуй руу хөтөлсөөр…

Эрик тен Хаг Улаан чөтгөрүүдийг харанхуй руу хөтөлсөөр…

Пүрэв гарагт “Манчестер Юнайтед” клуб Португал руу зорчиж, энэ улирлын Европа лигт анхны ялалтаа тэмдэглэхийн төлөө “Порто”-той тоглолоо.

Маркус Рашфорд долоо дахь минутад гоолдсон бол Расмус Хойлунд 20 дахь минутад багийнхаа тэргүүллийг улам холдуулсан.

Гэвч “Порто”-гийн тоглогчид бууж өгсөнгүй.

Бразил жигүүрийн тоглогч Пепе эхний хагаст гоолдож тооны харьцааг ойртуулсан бол Саму Омородион дубль толилуулж, “Порто” клуб 50 дахь минутаас тоглолтыг 3:2-оор тэргүүлж эхэлсэн.

Улаан чөтгөрүүдийн ахлагч Бруно Фернандес 81 дэх минутад хоёр дахиа шар хуудсаар торгуулснаар нөхцөл байдлыг улам дордуулав.

Тэрбээр өнгөрсөн амралтын өдрөөр Премьер лигт “Тоттенхэм”-тэй тоглохдоо мөн улаан хуудсаар торгуулсан билээ.

Энэ улирлын эхний 10 тоглолтодоо дөрөв дэх хожигдлоо хүлээхэд ойрхон байсан Улаан чөтгөрүүдийн бүрэлдэхүүнээс шүүгчийн мэдлийн цагт сайн, муу үгийн сэжүүрт нэр нь байнга хэлэгддэг Харри Магуайр мөргөж гоолдсоноор багтаа тэнцээний нэг оноог авчирсан юм.

Өнгөрсөн улирлын төгсгөлд суудлаасаа огцрох дөхсөн Эрик тен Хагийн хувьд, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөд ахин нэгэнтээ ойртов.

Ням гарагт “Астон Вилла”-тай хийх тоглолтын үр дүн түүний замналын чухал мөч байх нь гарцаагүй. Тен Хаг цаашид дасгалжуулагчаар хэр удаан тэсч ажиллахыг гагц харах л үлдлээ.

Эрик тен Хаг Улаан чөтгөрүүдийг харанхуй руу хөтөлсөөр. Тэр харанхуйн мухарт сүйрэл ч хүлээж байхыг хэн хэлж мэдэх сэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.