UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: ОХУ, Ираны шигшээ баг халз барилдана

Чөлөөт бөх: ОХУ, Ираны шигшээ баг халз барилдана

Ирэх 11 дүгээр сарын 22-23-нд Москвад мэргэжлийн бөхийн PWL лигийн хүрээнд ОХУ, Ираны шигшээ багийн халз барилдаантай. Эхний өдөр сонгомол барилдаан, 23-нд чөлөөтийнхөн өрсөлдөх юм.

Ираны шигшээд олимпын аварга Саид Эсмаэли Левейси, Мохаммадреза Гераи болон олимпын медальт, дэлхийн аварга Амир Заре, 2024 оны олимпын медальт Алиреза Мохмади, Амин Мирзазаде, Рахман Амузадхалили, дэлхийн хошой аварга Камран Гасемпур нарын хүчтэнүүд оролцоно.

Харин ОХУ-ын багт олимпын аварга, дэлхийн хошой аварга Заур Угуев, олимпын  хос медальт, дэлхий, Европын аварга Сергей Семенов, ДАШТ-ий медальт Артур Саргсян, Алихан Жабраилов нар өрсөлдөнө.

Чөлөөт бөх

ОХУ - Иран

57 кг. Лев Павлов — Милад Вализаде

61 кг. Заур Угуев — Эбрахим Хари

65 кг. Шамиль Мамедов — Рахман Амузадхалили

70 кг. Иналбек Шериев — Амир Яздани

74 кг. Анзор Закуев — Али Резаи

79 кг. Магомед Магомаев — Мохаммад Ноходиларими

86 кг. Ибрагим Кадиев — Камран Гасемпур

92 кг. Асхаб Саадулаев — Амирхоссейн Фируз

97 кг. Алихан Жабраилов — Моджтаба Голейдж

125 кг. Шамиль Мусаев — Амир Хоссейн Заре

Сонгомол барилдаан

ОХУ – Иран

55 кг. Эмин Сефершаев — Армин Шамсипурхаджи

60 кг. Садык Лалаев — Али Ахмади Вафа

63 кг. Анвар Аллахьяров — Иман Мохаммади

67 кг. Руслан Бичурин — Саид Эсмаэли Левейси

72 кг. Нарек Оганян — Мохаммадоеза Гераи

77 кг. Сергей Кутузов — Али Оскоу

82 кг. Ислам Алиев — Мохаммадали Гераи

87 кг. Милад Алирзаев — Алиреза Мохмади

97 кг. Артур Саргсян — Мехди Балиамзеде

130 кг. Сергей Семенов — Амин Мирзазаде

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.