UBLife Logo
Спорт

Бразил 6 дахь удаагаа футзалын дэлхийн аварга боллоо

Бразил 6 дахь удаагаа футзалын дэлхийн аварга боллоо

Есдүгээр сарын 14-нд Узбекистаны Ташкент, Бухара, Андижан хотуудад эхэлсэн футзалын ФИФА-гийн дэлхийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн өчигдөр (10.06) өндөрлөлөө.

Хүрэл медалийн төлөө Украин -Францын шигшээ багууд өрсөлдөж, Украинчууд ДАШТ-д анх удаагаа оролцож буй Францыг 7:1-ээр илт илүүрхэн ялж, футзалын ДАШТ-ээс анхны медалиа зүүлээ.

Харин шигшээ тоглолтод дэлхийн 5 удаагийн аварга Бразил, 2016 оны дэлхийн аварга Аргентиний багууд хүч үзлээ.

Бразилчууд эхний гоолыг чөлөөт цохилтоос маш гоё хувилбар гүйцэтгэн, төгсгөлийг өмнөх дэлхийн аваргын "мэргэн бууч" Феррао хийлээ. Харин хоёр дахь гоолыг Рафа Аргентиний хаалгачийн алдааг ашиглан хийж , 2:0 болгосон. Аргентинчууд хоёр дахь хагаст тооны зөрүүг багасгахын хаалга руу маш олон цохилт хийсэн ч Бразилийн хаалгач Виллиан үнэхээр гайхалтай байлаа. Тоглолт дуусахад 7 минут үлдээд байхад Аргентин хаалгачаа талбайн тоглогчоор сольж, "шийдсэн мэх"-ээ хийв.

Гэвч Виллиан, Марлон тэргүүтэй Бразилийн "бетон" хамгаалалтыг сэтэл чадсангүй.Тоглолт дуусахаас 2 минутын өмнө Аргентин тооны зөрүүг багасгасан ч үлдсэн хугацаанд дахин гоол хийж чадалгүй, 2:1-ээр Бразил хожин дэлхийн аварга цолыг зургаа дахь удаагаа хүртлээ.

Тэд футзалын ДАШТ-ээс 6 алт, 1 мөнгө, хүрэл, харин Аргентин нэг алт, хошой мөнгөн медальтай боллоо.

Тэмцээний шилдэг хаалгачаар Виллиан, шилдэг довтлогчоор  Марсел (10 гоол), шилдэг тоглогчоор Диегу (бүгдээрэ Бразил) нар тодорлоо.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.