UBLife Logo
Спорт

“Манчестер Юнайтед”-ийн эзэд Эрик тен Хагийн ирээдүйг өнөөдөр шийднэ | Мягмар гарагийн хов жив

“Манчестер Юнайтед”-ийн эзэд Эрик тен Хагийн ирээдүйг өнөөдөр шийднэ | Мягмар гарагийн хов жив

Өнөөдөр “Манчестер Юнайтед” клубийн удирдах зөвлөл хуралдаж 54 настай дасгалжуулагч Эрик тен Хагийг цаашид багтаа ажиллуулах эсэхийг шийднэ. Хэрэв түүнийг халахад хүрвэл өдгөө Улаан чөтгөрүүдэд туслах дасгалжуулагчийн албыг хашиж буй Рууд ван Нистелрой багийнхаа ахлах дасгалжуулагч болох юм.

“Манчестер Юнайтед” клуб Тен Хагийн халааг 51 настай герман дасгалжуулагч Томас Тухелд шилжүүлэх магадлалтай.

“Ливерпүүл” клуб Германы “Айнтрахт Франкфурт” багийн 25 настай египет довтлогч Омар Мармушийг анхааралтай ажиглаад эхэлжээ. Бундес лигийн сүүлийн таван тоглолтод 8 гоол оруулсан амжилтаараа Германы лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж буй түүнийг зуны солилцооны цонхоор “Ноттингем Форест” болон “Астон Вилла” багууд эгнээндээ нэгтгэхээр чармайж байв.

“Ливерпүүл”, “Арсенал”, “Манчестер Сити”, “Челси” клубүүдийн арааны шүлсийг асгаруулж буй Ганын 24 настай хагас хамгаалагч Мохаммед Кудусийг ирэх зун буурь сэлгэнэ гэж “Вест Хэм” клубээс мэдэгдлээ.

Германы жигүүрийн довтлогч өдгөө 28 настай Лерой Санегийн “Байерн Мюнхен”-тэй үзэглэсэн гэрээ энэ улирлын төгсгөлд эцэслэх тул “Ньюкасл” түүнийг эгнээндээ нэгтгэхээр оролдож байна.

“Байерн Мюнхен” клуб Германы хөлбөмбөгчин Жамал Мусиалагийн цалинг нэмэхээр зэхэж буй. Тэрбээр долоо хоногт 400,000 фунт стерлингийн цалингийн дүнтэй шинэ гэрээнд гарын үсэг зурваас Англи довтлогч Харри Кэйний хамтаар багийнхаа ашиг, орлогоор тэргүүлэх юм. Гэхдээ өдгөө 21 настай залууг “Реал Мадрид” болон “Манчестер Сити” клубүүдтэй яриа хэлцэл эхлүүлээд буйг бас мартаж болохгүй.

“Волвес” клуб дасгалжуулагч Жэк Вилсоны халааг 41 настай Гари О'Нилд шилжүүлэхээр шийджээ.

“Барселона” клуб “Лилль” болон Канадын шигшээ багийн 24 настай довтлогч Жонатан Дэвидийг авахаар дайрч байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.