UBLife Logo
Спорт

Английн оны шилдэг хөлбөмбөгчнөөр Коул Палмер тодорлоо

Английн оны шилдэг хөлбөмбөгчнөөр Коул Палмер тодорлоо

Английн 2023-24 оны улирлын шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах олон нийтийн санал хураалт явагдлаа. Нийлбэр дүнгээр Жуд Беллингхэм, Букайо Сака нар дэд байруудад шалгарсан бол "Челси" клубийн хөлбөмбөгчин Коул Палмер эл шагналыг гардав.

Палмер өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Мальтыг 2:0 харьцаатай хожих үеэр “Гурван арслан”-гийн төлөөх анхны тоглолтодоо оролцсон.

Тэрбээр шигшээ багийнхаа өмсгөлтэй есөн тоглолтод оролцоод байгаагийнхаа хоёрт нь гарааны бүрэлдэхүүнд нэрлэгдсэн бол эдгээрийн тав нь “Евро-2024” тэмцээний үеэрх тоглолтууд байв.

Английн шигшээ Европын АШТ-ий финалд 2:1-ээр хожигдсон тоглолтод харин Палмер Испанийн эсрэг гоолдсон билээ.

22 настай Палмер “Челси”-д өнгөрүүлсэн анхны улиралдаа Премьер лигийн 34 тоглолтод оролцож 22 гоол оруулсан. Тэрбээр энэхүү гайхалтай амжилтынхаа үр дүнд наймдугаар сард тодруулсан Премьер лигийн оны шилдэг залуу тоглогчийн цомыг гардсан юм.

Палмер өдгөө Английн шигшээгийн төлөө хоёр гоол оруулаад байгаа төдийгүй Үндэстнүүдийн лигийн хүрээнд пүрэв гарагийн үдэш Грекийн эсрэг, ням гарагт Финландын эсрэг тоглоно.

2023-24 оны улирлын Английн шилдэг эмэгтэй тоглогчийг энэ сарын сүүлчээр тодруулна.

2010 онд Эшли Коул Английн оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсноос хойш энэ шагналыг “Челси”-гээс гардсан дараагийн тохиолдол нь Палмер юм. Фрэнк Лампард мөн Цэнхэрүүдийн эгнээнд тоглож байхдаа энэ шагналыг хүртсэн.


Английн оны шилдэг хөлбөмбөгчид

2023-24 - Коул Палмер (Челси)

2022-23 - Букайо Сака (Арсенал)

2021-22 - Букайо Сака (Арсенал)

2020-21 - Калвин Филлипс (Лидс)

2019 - Жордан Хендерсон (Ливерпүүл)

2018 - Харри Кейн (Тоттенхэм Хотспур)

2017 - Харри Кейн (Тоттенхэм Хотспур)

2016 - Адам Лаллана (Ливерпүүл)

2015 - Уэйн Рүүни (Манчестер Юнайтед)

2014 - Уэйн Рүүни (Манчестер Юнайтед)

2012 - Стивен Жеррард (Ливерпүүл)

2011 - Скотт Паркер (Тоттенхэм Хотспур)

2010 - Эшли Коул (Челси)

2009 - Уэйн Рүүни (Манчестер Юнайтед)

2008 - Уэйн Рүүни (Манчестер Юнайтед)

2007 - Стивен Жеррард (Ливерпүүл)

2006 - Оуэн Харгривс (Байерн Мюнхен)

2005 - Фрэнк Лэмпард (Челси)

2004 - Фрэнк Лэмпард (Челси)

2003 - Дэвид Бекхэм (Манчестер Юнайтед)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.