UBLife Logo
Спорт

Домогт теннисчин Рафаэль Надаль ирэх сард ганцхан тоглочихоод зодог тайлна

Домогт теннисчин Рафаэль Надаль ирэх сард ганцхан тоглочихоод зодог тайлна

"Их дуулга" ангиллын 22 удаагийн аварга Рафаэль Надаль энэ улирлын төгсгөлд теннисний спортоос зодог тайлахаар шийджээ.

Өдгөө 38 настай тэрээр ирэх сард Малага хотноо явагдах Дэвисийн цомын тэмцээний үеэр сүүлчийн удаа теннис тоглоно. Испанийн шигшээ эл тэмцээний шигшээ наймд Нидерландын багтай өрсөлдөх юм. Надаль уг тэмцээний цомыг тав дахиа өргөхийг хүсч буй нь гарцаагүй.

Тэрбээр Францын нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрөлд 14 удаа түрүүлсэн.

Түүнчлэн АНУ-ын нээлттэй тэмцээний дөрвөн удаагийн аварга бөгөөд Австралийн нээлттэй тэмцээн болон Уимблдонд тус бүр хоёр удаа аваргалсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.