UBLife Logo
Сэтгэл судлал

Байнга ядарсан мэдрэмж авдаг хүмүүсийн ойлгох 10 зүйл

Байнга ядарсан мэдрэмж авдаг хүмүүсийн ойлгох 10 зүйл

Хэрэв та хэдийд ч, ямар ч үед ядраад байдаг бол, доорх шинжүүд илрээд байвал үнэхээр танд амралт хэрэгтэй болсон гэсэн үг юм шүү. Энгийн нэг амралт ч биш маш сайн чанартай амралт хэрэгтэй. Та бүхнээс холдож өөртөө цаг зориулаарай.


1. Хүмүүс танд байнга л "шөнө унтаагүй юм уу", "юу хийгээд унтдаггүй юм" гэж хэлдэг. Гэхдээ үнэндээ тэд шөнө маш олон цаг унтсан мөртлөө л ийм байгаад байна гэдгийг ойлгодоггүй.

2. Та яаж ч хичээгээд үнэндээ цоглог, эрч хүчтэй байж чаддаггүй.

3. Эцэст нь нэг ядарч ядарч гэртээ иртэл гэнэтхэн нойр хүрэхээ больж, эрч хүчтэй болох мөч.

4. Та хаана ч арга эвээ олоод нойр авч чаддаг.

5.Заримдаа үнэхээр оройжин жаргалтайгаар найзуудтайгаа уулзаж суумаар байвч цаанаасаа л ядраад нэг мэдэхэд хамгийн түрүүнд эрч хүч шавхагдаж орхино.

6. Хогвартсд сурдаг байсан ч болоосой гэж эрхгүй хүснэ. Бүх зүйлийг саваагаараа хийж болдог бол сайхан байхгүй юу. Юм хураах, угааж цэвэрлэх гээд л.

7. Болж л өгвөл хаана ч хамаагүй дуг хийж нойр авмаар санагдана.

8. Өөрийгөө сэргээх гэж элдэв юм их хэрэглэнэ. Кофе, амин дэм, бэлдмэлүүд гээд л.

9. Заримдаа энэ нь таны сэтгэл санаанд ч нөлөөлж, хүмүүстэй муухай харьцахад ч хүргэж болдог.

10. Хэрэв та байнга ийм мэдрэмж авдаг бол хэн нэгэн хүний зөвлөгөө танд зайлшгүй хэрэгтэй болжээ гэсэн үг юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
13
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Л Чандмань \13.212.204.232
Л Чандмань \47.129.140.185
ЗОЧИН\18.143.140.194