UBLife Logo
Спорт

Абу Дабигийн Их дуулга тэмцээнд Б.Хорлоодой түрүүлж, Л.Сосорбарам үзүүрлэлээ

Абу Дабигийн Их дуулга тэмцээнд Б.Хорлоодой түрүүлж, Л.Сосорбарам үзүүрлэлээ

Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо жүдо бөхийн Их дуулга ангиллын тэмцээн өнөөдрөөс эхэллээ.

Их дуулга ангиллын тэмцээнд гурвантаа үзүүрлэж, мөн гурван хүрэл медаль хүртээд буй Л.Сосорбарам эл тэмцээнд анх удаагаа зодоглов.

Тэрбээр 52 кг-ын жинд “А” хэсгийг толгойлж эхний тойрогтоо гоц мөргөсөн. Улмаар шөвгийн наймд Бразилийн Аманда Лимаг, хагас шигшээд Унгарын Гертяс Розаг давж, финалдлаа.

Харин Арабын Нэгдсэн Эмиратын өмнөөс барилдсан Азийн аварга, Азийн наадмын үзүүр бөх Б.Хорлоодой мөн л эхний тойрогтоо гоц мөнгөж, Бразилийн Габриела Консейкао, Косовогийн Эрза нарыг буулган авснаар түүнтэй аваргын төлөө барилдахаар болсон.

Улмаар эл тэмцээнд Б.Хорлоодой түрүүлж, Л.Сосорбарам үзүүрлэлээ. Б.Хорлоодой Их дуулга ангиллын тэмцээнд анх удаагаа түрүүлсэн нь энэ.

Түүнчлэн өнгөрсөн жил энэхүү тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Б.Эрхэмбаярын хувьд, эхний тойрогтоо гоц мөргөж, Кипрын Кристодулидес Петрос, Азербайжаны Рашад Элкиев нарыг ялснаар хэсгээ тэргүүлэв.

Гэвч тэрээр хагас шигшээд энэ наадмын үзүүр бөх Францын Дайки Боубад, хүрлийн төлөөх барилдаанд Тажикстаны Обид Жебов нарт унаснаар шагналт 5-р байрт шалгарлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.