UBLife Logo
Спорт

Эрлинг Хааланд 24 насандаа Норвегийн шигшээгийн бүх цаг үеийн мэргэн буучаар тодорлоо

Эрлинг Хааланд 24 насандаа Норвегийн шигшээгийн бүх цаг үеийн мэргэн буучаар тодорлоо

Европын Үндэстнүүдийн лигийн 3-р тойргийн эхний тоглолтууд пүрэв гарагт явагдав.

“Манчестер Сити” клубийн довтлогч Эрлинг Хааланд Словенийн эсрэг хоёр гоол оруулснаар 24 насандаа Норвегийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучаар тодорлоо.

Тэрбээр 1920, 30-аад оны үеэр шигшээ багтаа тоглож асан Йорген Ювегийн амжилтыг давж, Норвегийн өмнөөс 34 гоол оруулсан анхны тоглогч болсон нь энэ.

2019 онд шигшээ багийнхаа төлөөх анхны тоглолтодоо оролцсон Хааланд ердөө 36 тоглолтод энэхүү амжилтыг дархалсан юм.

Хааландаас гадна Александр Сорлот мөн нэг гоол оруулснаар Норвегийн шигшээ Словенийн багийг 3:0-ээр буулгаж авав. Улмаар Үндэстнүүдийн лигийн тэмцээний “С” хэсгийг ганц хожигдолгүй, 7 оноотойгоор тэргүүлж байна. Тэдний хойно Австри, Словенийн багууд 4 оноотой жагсаж буй.

Хааланд гоолын баяр тэмдэглэх үеэрээ найз бүсгүй Исабелийн хамт анхны хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж буйгаа зарласан.

Хааланд шигшээ багийнхаа төлөө 34 гоол оруулсан нь улсынхаа мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлдэг тамирчдаас Криштиано Роналду (132 гоол), Лионел Месси (109 гоол), Харри Кэйн болон Робби Кийн нарын (68 гоол) нарын ард бичигдэхүйц өндөр үзүүлэлт билээ.

Түүнчлэн Хааланд “Молде”, “Зальцбург”, “Боруссиа Дортмунд”, Манчестер Сити” клубүүдийн өмнөөс 236 гоол оруулаад буй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.