UBLife Logo
Спорт

Жинхэнэ "ЧИКА" рекордтой  "ЧИКАГО-2024" марафон

Жинхэнэ "ЧИКА" рекордтой  "ЧИКАГО-2024" марафон

Өнөөдөр (10.13.2024) болсон "Чикаго -2024" марафоны үеэр нэгэн гайхамшигтай дэлхийн рекорд тогтоогдлоо.

46 дахь удаагаа зохиогдож буй, дэлхийн зургаан том марафоны нэг (World marathon majors) "Чикаго марафон" -д энэ жил 50,000 гүйгч барианд орсон нь рекорд болсон.

Гэхдээ хамгийн гол зүйл бол Кенийн марафонч бүсгүй Рут Чепнгетич 42 км 195 м -ийг 2 цаг 09 минут 56 секундэд туулж, Дэлхийн рекордыг шинэчиллээ.

Тэрбээр жилийн өмнө Этиопийн Тигист Ассефагийн тогтоосон (2:11:53) эмэгтэйчүүдийн марафоны дэлхийн рекордыг бараг л бүтэн хоёр минутаар ахиулсан төдийгүй 2 цаг 10 минутын дотор марафоны зайг туулсан анхны эмэгтэй гүйгч боллоо.

Энэ жил 30 настай Чепнгетич нь 2019 оны хөнгөнатлетикийн ДАШТ-ий марафон гүйлтийн алтан медальтай, дэлхийн аварга бөгөөд "Чикаго марафон"-д  гурав дахиа түрүүлж (2021,2022,2024 онд) буй нь энэ юм.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.