UBLife Logo
Спорт

Шигшээ багтаа тоглохоос татгалзсан Килиан Мбаппе шөнийн клубээр хэсч хүмүүсийн уур хилэнг бадраав

Шигшээ багтаа тоглохоос татгалзсан Килиан Мбаппе шөнийн клубээр хэсч хүмүүсийн уур хилэнг бадраав

Францын ахлагч Мбаппе шигшээ баг нь Үндэстнүүдийн лигийн тэмцээнд Израилийн эсрэг тоглохтой зэрэгцэн шөнийн клубээр хэссэн нь олон нийтийн уур хилэнг бадраав.

Уг нь түүнийг гам барьж, бэртлээ эдгээхийн тулд шигшээ багтаа тоглохоос татгалзсан гэж Францын ард түмэн төсөөлж байсан. Гэтэл яг шигшээ багаа тоглож байхтай зэрэгцээд шөнийн клубээр зугаалсан нь “од” тоглогчийн бэртэлтэй эсэхэд ч эргэлзэхэд хүргэв.

Францын дасгалжуулагч Дешам хэлэхдээ “Би бэлтгэлийн баазад эзгүй тоглогчдын хаана, юу хийж явааг хянаж, мөрддөггүй. Килиан өдгөө “Реал Мадрид”-ын бүрэлдэхүүнд буй учир түүнийг хаагуур явсан бэ гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ тоглогчид амралтын өдрүүдээр хүссэн зүйлээ хийх боломжтой шүү дээ” гэв.

“Реал Мадрид” клуб 10-р сарын 19-нд “Сельта Виго”-той тоглох бөгөөд үүнээс гурав хоногийн дараа Аваргуудын лигт “Боруссиа Дортмунд”-той тулна.

Энэ зуурт Мбаппе болон дасгалжуулагч Дешам нарын хооронд түнжин хагарсан гэх цуу яриа ч даамжирч байна. Гэхдээ энэ үг оргүй биш. Дешам 2022 оны ДАШТ-ий дараахан гэрээгээ сунгахад Мбаппе түүнийг илт шүүмжлээд амжсан юм.

Тэрбээр энэ зун Германд явагдсан Европын АШТ-ий үеэр нээлттэй тоглолтоос ганцхан гоолыг оруулсан. Мэдээж эл тэмцээний дараа Францын олон нийтийн уур хилэнг Мбаппе ганцаар шахуу нуруундаа үүрсэн билээ.

Өдгөө Мбаппегийн нэр хүнд түүхэн дэх хамгийн доод түвшинд хүрчээ.

Хэдийгээр өнгөрсөн сарын сүүлчээр тэр гуяа бэртээсэн ч, Францын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлахын өмнөхөн Аваргуудын лигт “Лилл”-ийн эсрэг тоглоод амжсан билээ.

Шинжээчид Мбаппег энэ зун Мадрид руу буурь сэлгэснээс эхлээд гол анхаарлаа өөр газар хандуулах болсонг онцолж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн клубийн амжилтад л гэсэн үг.

Түүнчлэн Мбаппе руу чиглэсэн олон нийтийн уур хилэнг өрдөж байгаа өөр нэгэн чухал хүчин зүйл бол Антуан Гризманны зодог тайлсан явдал.

Уго Лорисийг зодог тайлсны дараа Мбаппег шигшээ багийн ахлагчаар томилсон нь үнэндээ Гризманныг үл тоомсорлосон хэрэг юм. “Атлетико Мадрид”-ын тоглогч шигшээ багтаа дутуу үнэлэгдсэн мэт санагддаг.

Израильтай хийсэн тоглолтод ахлагчийн туузтайгаар талбайд гарсан Аурельен Чуамени “Францын шигшээ багийн шинэ эрин үе эхэлж байна. Бид ялж, аваргалж, өөрсдийн түүхийг бичих л үлдлээ” гэсэн юм.

2018 онд Орост явагдсан ДАШТ-ий аваргуудын эрин үе Катарын дэлхийн аваргаас хойш илүү хурдтай солигдож байна.

Лорис, дараа нь Рафаэль Варан зодог тайлсан бол түүнээс хойш Жиру, Гризманн нар шигшээ багаа орхиод буй.

2018 оны ДАШТ-ий финалд Хорватын эсрэг тоглосон бүрэлдэхүүнээс гагц Мбаппе л өдгөө шигшээ багтаа үлджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Багийн төрлийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын баг зохион байгуулагч орныг ялж, түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистанчууд алт, Францчууд мөнгө, Монголын баг хүрэл медалийн тавцанд зогссон юм.