UBLife Logo
Спорт

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Узбекистаны Ташкент хотноо аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдээр жүдо бөхийн цэргийн ДАШТ ганцаарчилсан болон багийн төрлөөр явагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд 29 орны 213 тамирчин зодоглосноос Узбекистан, Монгол, Францын баг тус бүр 6, 4, 2 түрүүтэйгээр эхний гурван байрт эрэмблэгдсэн юм.

Харин Казахстан, Алжир, Итали, Унгарын тамирчид мөн алтан медаль хүртсэн.

Багийн төрлийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын баг зохион байгуулагч орныг ялж, түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистанчууд алт, Францчууд мөнгө, Монголын баг хүрэл медалийн тавцанд зогссон юм.

Монголын бөхчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг, 57 кг-д Л.Сосорбарам, +78 кг-д А.Адьяасүрэн нар түрүүлсэн бол +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, 52 кг-д Ц.Гал-Од, 57 кг-д М.Ичинхорлоо нар үзүүрлэлээ.

Түүнчлэн 60 кг-д зодоглосон Э.Ариунболд, 66 кг-д Ө.Жанцандорж, 70 кг-д С.Лхагвадулам нар VII байраар тэмцээнээ өндөрлүүлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.