UBLife Logo
Спорт

ОХУ-ын уран гулгагчид 2026 оны олимпод оролцож магадгүй гэв

Ub.life
Ub.life
ОХУ-ын уран гулгагчид 2026 оны олимпод оролцож магадгүй гэв

Олон улсын Тэшүүрийн холбоо оросын уран гулгагчдыг 2025 оноос эхлэн олон улсын тэмцээнд оролцуулах шийдвэр гаргаж магадгүй хэмээн тус улсын хамгийн том спортын медиа “sports.ru“ мэдээлэв.

“ОУТХ-ны удирдлагууд оросын уран гулгагчдын олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхийг сэргээх тухай нухацтай ярилцаж байгаа. Ирэх улирал гэхэд нааштай шийдвэр гарах магадлал тун өндөр байна” хэмээн ойрын эх сурвалж хэлсэн гэв.

2022 оны Бээжингийн олимпын дараахан буюу ОХУ, Украйны дайн эхэлснээс хойш тун удалгүй орос, беларусь уран гулгагчдыг олон улсын тэмцээнд оролцохыг хориглосон. Үүнээс болж Бээжингийн олимпоос нэг сарын дараа болсон Уран гулгалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлэн тус улсын уран гулгагчидыг бид олон улсын тэмцээнд хараагүй билээ.

Оросын уран гулгагчид оролцохоо больсноос хойш тив, дэлхийн аварга, гранпри тэмцээнүүдийн үзэгчдийн тоо эрс буурч, онооны түвшин ч илт багассан билээ.

2026 оны өвлийн олимп Италийн Милан хотноо хоёрдугаар сард эхлэх хуваарьтай. Энэхүү олимпод оролцохын тулд өмнөх жилүүдэд нь олон улсын тэмцээнүүдэд оролцож, эрхийн оноо цуглуулах шаардлагатай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Багийн төрлийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын баг зохион байгуулагч орныг ялж, түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистанчууд алт, Францчууд мөнгө, Монголын баг хүрэл медалийн тавцанд зогссон юм.