UBLife Logo
Спорт

48 настай Франческо Тотти зодог тайлсан шийдвэрээ цуцлахаар зэхэж байна | Мягмар гарагийн хов жив

48 настай Франческо Тотти зодог тайлсан шийдвэрээ цуцлахаар зэхэж байна | Мягмар гарагийн хов жив

“Байерн Мюнхен” болон “Марсель” клуб Улаан чөтгөрүүдийн бүрэлдэхүүнээс 26 настай Англи довтлогч Маркус Рашфордыг булаахаар оролдож байна.

“Манчестер Юнайтед” клуб ирэх нэгдүгээр сард 24 настай Бразил жигүүрийн тоглогч Антониг зээлээр авахаар саналаа хүргүүлэв.

Италийн шигшээ баг болон “Рома” клубт замналынхаа оргил үеийг өнгөрүүлсэн домогт тоглогч, өдгөө 48 настай Франческо Тотти зодог тайлсан шийдвэрээ цуцлахаар зэхэж байна. Учир нь Серие А лигийн хэд хэдэн клубээс түүнд ахин хөлбөмбөг тоглох саналыг хүргүүлэхэд “Би тоглох боломжтой” гэсэн маш тодорхой хариу өгчээ.

“Ред Булл Зальцбург”-ийн 20 настай довтлох чиглэлийн хагас хамгаалагч Оскар Глухийн ирээдүйг “Арсенал”, “Астон Вилла”, “Ньюкасл” багууд булаалдаж байна.

Өнгөрсөн улирлын Бундес лигт хожигдолгүй түрүүлсэн Хаби Алонсо ирэх зун “Байер Леверкузен” клубийг орхихоор төлөвлөжээ. Өдгөө испани эр “Реал Мадрид”, “Манчестер Сити” клубүүдээс санал ирэхийг хүлээж сууна.

“Манчестер Юнайтед”-ийн 23 настай довтлогч Жошуа Зиркзе нэгдүгээр сард зээллэгээр явахад асуудалгүй гэжээ. Одоогоор түүнийг “Ювентус” клуб сонирхож байгаа юм.

“Эвертон” клубийн зүгээс “Бешикташ”-ийн 19 настай Турк довтлогч Семих Килицойгийн төлөө 17 сая паундын санал тавихаар бэлджээ.

“Арсенал” клубийн удирдлагууд Эмиратс цэнгэлдэх хүрээлэнгийнхээ багтаамжийг нэмэгдүүлэх хүсэлтэй байна.

“Манчестер Юнайтед” болон “Челси” багуудын хувьд “Барселона”-гийн 25 настай Уругвай хамгаалагч Рональд Араужог хэдийнэ сонирхоод эхэлжээ.

“Арсенал” клуб энэ улирлыг сайн формтой эхлүүлээд буй 25 настай Камерун довтлогч Брайан Мбеумог “Брентфорд”-оос булаах төлөвлөгөөтэй байна.

“Ювентус”-ийн 24 настай Серб довтлогч Душан Влахович “Арсенал” болон “Челси” багуудын анхаарлын төвд оржээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Багийн төрлийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын баг зохион байгуулагч орныг ялж, түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистанчууд алт, Францчууд мөнгө, Монголын баг хүрэл медалийн тавцанд зогссон юм.