UBLife Logo
Спорт

Аравдугаар сарын 28-ны өдөр 2024 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчинг тодруулна

Аравдугаар сарын 28-ны өдөр 2024 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчинг тодруулна

Тухайн жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд гардуулдаг “БаллонДор” шагналын эзнийг аравдугаар сарын 28-ны өдөр зарлана.

Месси, Роналду, Бензема, Модрич нар шилдэг 30 тоглогчийн богино жагсаалтад нэрлэгдээгүй учир өнөө жил дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг шинэ тоглогч гардах нь тодорхой болсон юм.

“Реал Мадрид”-ын жигүүрийн тоглогч Винисиус Жуниор, “Манчестер Сити”-гийн хагас хамгаалагч Родри нар уг шагналыг хүртэх магадлалтай тэргүүн сонголтууд байх нь гарцаагүй.

“Евро-2024” тэмцээний мөнгөн медальт Английн шигшээ багаас зургаан тоглогч энэхүү богино жагсаалтад багтсаны дотор “Реал Мадрид” дахь анхны улиралдаа гайхалтай амжилтуудад хүрсэн Жүд Беллингхэм, “Байерн Мюнхен”-ий төлөөх анхны улиралдаа 44 гоол оруулсан Харри Кэйн, Премьер лигт гялалзсан улирлыг өнгөрүүлсэн Деклан Райс, Коул Палмер, Фил Фоден, Букайо Сака нар нэрлэгджээ.

Түүнчлэн долдугаар сард дөнгөж 17 нас хүрсэн Испанийн шигшээ болон “Барселона” клубийн жигүүрийн тоглогч Ламин Ямал уг шагналд нэр дэвшиж байна.

“Евро-2024” тэмцээний аварга Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнээс цөөнгүй тоглогч нэрлэгдсэний дотор “Атлетик Бильбао”-гийн Нико Уильямс, “Реал Мадрид”-ын ахлагч Дани Карвахал, энэ зун “Барселона”-д нэгдээд буй Дани Олмо, Германы Бундес лигт хожигдолгүй түрүүлсэн “Байер Леверкузен”-ий Алехандро Гримальдо нар багтжээ.

Францын шигшээгийн ахлагч Килиан Мбаппе мөнхүү жагсаалтыг эзэгнэсэн бол Премьер лигийн дэд аварга “Арсенал”-аас Уильям Салиба, Мартин Одегаард, Английн аварга “Манчестер Сити”-гээс Рубен Диас, Эрлинг Хааланд нар ч орхигдсонгүй.

“Астон Вилла” клуб болон Аргентиний шигшээ багийн хаалгач Эмилиано Мартинес Копа Америка тэмцээнд түрүүлсэн амжилтаараа дахин нэгэнтээ нэр дэвшсэн бол Лондонд төрсөн Адемола Луукман тавдугаар сард “Аталанта”-г Европа лигт цом өргүүлсэн гавьяагаараа нэр дэвшээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Багийн төрлийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын баг зохион байгуулагч орныг ялж, түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистанчууд алт, Францчууд мөнгө, Монголын баг хүрэл медалийн тавцанд зогссон юм.