UBLife Logo
Спорт

Жүдоч Б.Баасанхүү 48 кг-ын жин дэх дэлхийн чансааг тэргүүлж байна

Жүдоч Б.Баасанхүү 48 кг-ын жин дэх дэлхийн чансааг тэргүүлж байна

Аравдугаар сарын 11-13-ний өдрүүдээр жүдо бөхийн Их дуулга ангиллын тэмцээн Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо явагдаж өндөрлөлөө.

Эл тэмцээнд дэлхийн чансаанд дээгүүр эрэмбэтэй бөхчүүд цөөн зодоглосон тул дэлхийн чансаан дахь байрлалд томоохон өөрчлөлт орсонгүй.

Улмаар дэлхийн аварга, олимпын наадмын үзүүр бөх Б.Баасанхүү 48 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна.

Жүдоч Бавуудоржийн Баасанхүү 24 насандаа Монгол Улсын аваргад гурав дахиа түрүүлж, Азийн аваргаар тодорч, Их дуулга ангилалд анхны түрүүгээ дархлан, Дэлхийн аварга болж, “Парис-2024” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн билээ. Ганцхан жилд энэ бүх амжилтуудад хүрсэн гэхээр гайхамшигтай явдал.

Арванхоёрдугаар сарын эхээр болох Токиогийн Их дуулга тэмцээнээс нааш жүдо бөхийн томоохон тэмцээний тов алга.

Харин Токиогийн Их дуулга тэмцээнээс хойш ахин хоёр сарын хугацаанд завсарлаад Парис, Баку, Ташкент, Тбилис гээд залгаа хэд хэдэн том тэмцээн биднийг хүлээж байна.

Мэдээж бага дэлхийн аварга гэгддэг Токио болон Парисын Их дуулга тэмцээнүүдэд дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг тамирчид нэгэн зэрэг чуулах нь тодорхой биз ээ. Эдгээр тэмцээнээр “Лос-Анжелес 2028” олимпын наадам хүртэлх жүдо бөхийн шинэ улирал эхлэх учиртай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.214.176.101
ЗОЧИН\13.214.158.166
baasankhuug beltgel hiilgesengui, nuguu l ulig bolson reklam, yariltslaga, urilga zallaga geed niilj horlodog yum ruugaa oruulchihlaa, odoo ch nemergui de
Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Багийн төрлийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын баг зохион байгуулагч орныг ялж, түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистанчууд алт, Францчууд мөнгө, Монголын баг хүрэл медалийн тавцанд зогссон юм.