UBLife Logo
Спорт

“Панатинаикос” клуб нас барсан тоглогчийнхоо гурван жилийн цалинг эхнэрт нь олгоно

“Панатинаикос” клуб нас барсан тоглогчийнхоо гурван жилийн цалинг эхнэрт нь олгоно

Английн “Шеффилд Юнайтед” клубийн бүрэлдэхүүнд долоон жилийг өнгөрүүлээд энэ улирлын эхэнд нутаг буцсан Грек хамгаалагч Жорж Балдок 31 насандаа таалал төгссөн билээ.

Түүний цогцсыг саяхан Афины өмнөд хэсэг дэх байшингийнх нь усан сангаас олсон юм.

Балдок энэ улиралд нутгийнхаа “Панатинайкос” клубийн өмсгөлтэйгээр дөрвөн тоглолтод оролцсон. Харин Грекийн шигшээ багийн төлөө 12 тоглолтод оролцсон байдаг.

Тэгвэл “Панатинайкос” клубийн зүгээс нэг настай хүүхдээ өсгөхөд нь туслах зорилгоор түүний эхнэрт талийгаач нөхрийнх нь гурван жилийн цалинг олгохоор шийджээ.

Мөн хандивын тоглолтыг зохион байгуулж, бүх орлогыг эхнэрт нь өгнө гэж зарлалаа.

Балдок 2009 онд ”MK Dons” клубээс хөлбөмбөгчний замналаа эхлүүлсэн бөгөөд тус багийн төлөө нийтдээ 100 гаруй тоглолтод оролцсон. Улмаар “Нортхэмптон”, “Оксфорд Юнайтед” зэрэг багуудад зээллэгээр тоглож байгаад 2017 онд “Шеффилд Юнайтед” клубт нэгдсэн юм.

Хэдийгээр Английн Букингем хотноо төрсөн боловч 2022 оны тавдугаар сард дасгалжуулагч Гус Пойетийн сонголтод нэрлэгдсэнээр Грекийн шигшээ багийн төлөө хүчин зүтгэх шийдвэрт хүрсэн. Ингээд тухайн жилээ Умард Ирландын багийг 1:0-ээр хожих үеэр шигшээ багийнхаа төлөөх анхны тоглолтод оролцож байв.

Ойрын өдрүүдэд Грекийн шигшээ багийнхнаас гадна Деле Алли, Харри Магуайр нарын түүнтэй мөр зэрэгцэн тоглож байсан олон алдартай хөлбөмбөгчид талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Багийн төрлийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын баг зохион байгуулагч орныг ялж, түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистанчууд алт, Францчууд мөнгө, Монголын баг хүрэл медалийн тавцанд зогссон юм.