UBLife Logo
Спорт

Жэйми Левелинг Германы шигшээн төлөөх анхны тоглолтодоо хожлын гоол орууллаа

Жэйми Левелинг Германы шигшээн төлөөх анхны тоглолтодоо хожлын гоол орууллаа

Европын Үндэстнүүдийн лигийн 4-р тойрогт даваа гарагийн үдэш явагдсан Герман болон Нидерландын шигшээ багуудын тоглолт 1:0 харьцаатайгаар талбайн эздийн хожлоор өндөрлөв.

Эл тоглолтыг Нидерландын төвийн хамгаалагч Виржил ван Дейк улаан хуудасны торгуулиар өнжлөө.

Германы багаас Жэйми Левелинг тоглолтын эхэнд гоол оруулсан ч, шүүгч отон хэмээн үзэж түүний гоолыг цуцалсан.

Гэхдээ 64 дахь минутад өнөөх л Жэйми Левелинг энэ тоглолтын цорын ганц гоолыг Нидерландын хаалганд шигтгэсэн юм.

Тэрбээр шигшээ багийнхаа өмсгөлтэйгээр анх удаагаа талбайд гарч гоол оруулсан нь энэ.

Гол өрсөлдөгчөө буулгаж авсан Германчууд Үндэстнүүдийн лигийн “С” хэсгийг 10 оноотойгоор тэргүүлж байна. Тэдний ард Нидерланд болон Унгарын багууд 5 оноотой бичигдэж байгаа бол Босни-Герцеговина ганцхан оноотойгоор хэсгийнхээ сүүлийн байрт эрэмблэгдэж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.