UBLife Logo
Спорт

IJF: Жүдо бөхийн дүрмийг өөрчилнө

IJF: Жүдо бөхийн дүрмийг өөрчилнө

Парисын олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний дараа тамирчид, дасгалжуулагч, мэргэжилтнүүд, бөх сонирхогчдын санал нийлсэн нэг зүйл нь жүдо бөх үнэхээр сонирхолгүй, уйтгартай байсан явдал.

Идэвхгүй барилдлаа гэж хансүкү-макэ өгөх дээр шүүгчдийн үзэмж шийдээд байна уу, “шумбалаа”, “худлаа мэх хийлээ” гэдэг маань яг юу вэ? Сайхан өрсөлдөөнтэй барилдаан гэж яг юу вэ?

Энэ бүхнийг хүлээн авсан Олон улсын жүдо бөхийн холбооноос Шинэ жил гэхэд дүрмийн өөрчлөлт хийх болсон байна. IJF холбооны Шүүгчдийн зөвлөлийн захирал Даниэл Ласкау шинэ дүрэмд голчлон анхаарах хэдэн зүйлийг танилцуулжээ.

1. Тамирчдын аюулгүй байдлыг баталгаажуулах.

2. Үзүүштэй сонирхолтой байдлыг нэмэгдүүлж, иппон цэвэр ялалтыг хөхүүлэн дэмжсэн арга хэмжээ авах

3. Дүрэм энгийн үзэгчид, тамирчдад ойлгомжтой, энгийн байх ёстой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Багийн төрлийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын баг зохион байгуулагч орныг ялж, түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистанчууд алт, Францчууд мөнгө, Монголын баг хүрэл медалийн тавцанд зогссон юм.