UBLife Logo
Спорт

Оошима дэвжээ буйр сэлгэн, шинэ дэвжээгээ нээлээ

Оошима дэвжээ буйр сэлгэн, шинэ дэвжээгээ нээлээ

Монголоос 1992 онд зургаан хүүхэд мэргэжлийн сүмогийн Оошима дэвжээнд элсэн орж, монголчуудын сүмод барилдах үүдийг нээсэн билээ. Энэхүү Монгол сүмочдын анхдагчдын нэг болох Н.Цэвэгням Кёкүтэнхо буюу Оошима ояката 10 орчим жил хаалгаа хаагаад байсан Оошима дэвжээг Токио хотын Кацүшика дүүрэгт шинээр нээх ёслол хийлээ.

Шинэ дэвжээ байрны нээлт ёслолын үеэр олон нийт мэдээллийнхэнд хандан Н.Цэвэгням ярихдаа “Би анх 16 насандаа Япон оронд хөл тавьж, сүмогийн Оошима дэвжээний босгыг алханорж байсан. Миний сүмогийн замналд сэтгэл хөдөлж, зүрхэнд хоногшсон олон сайхан үйл явдалтай тохиолдсон он жилүүд үргэлжлэн хөвөрсөөр байна. Түүний нэг нь өнөөдөр шинээр буйр сэлгэн шинэ байр цогцолбор дэвжээгээ нээсэн өдөр тохиож байна. Шөнө дундаас намрын намираа бороо хаялан орж, маргааш ирэх хүндэт зочин та бүгдийн тав тухыг алдагдуулах бий дээ гэж сэтгэл зовон нойр хулжин сэрвэлзэн нэг шөнийг үдлээ. Хүрэлцэн ирсэн эрхэм зочид нэг галын тэргүүн ояката та бүгдэд чин сэтгэлээсээ талархаж байна. Би энэ дэвжээнийхээ барилгын зургыг дэвжээ биш олон ам бүлтэй нэгэн айл өрх амьдрах юм шүү гэж захиалан хийлгэсэн юм. Би Оошима багшийн нэрийг 10 гаруй жилийн өмнө өвлөн авсан ч 2 жилийн өмнөөс Оошима дэвжээгээ нээн ажиллаж буй билээ. Дэвжээнээсээ цолтой бөх төрүүлэх нь манай ам бүлийн ойрын зорилт юм. Энэ хүсэл маань тун удахгүй биелэнэ гэж итгэж байна” гэлээ.

Оошима дэвжээ нь Токиогийн Кацүшика дүүрэг байрлалтай, 360 кв метр газарт 3 давхар барилгатай бөгөөд нэгдүгээр давхарт бэлтгэлийн дохё, хоёрдугаар давхарт цолгүй сүмочдийн өрөө, гуравдугаар давхарт цолтой бөхчүүдийн өрөө, мөн Н.Цэвэгням оякатагийн гэр бүлийн өрөө, хамгийн доороо фитнес заалтай, халуун ус, холбоо харилцаа агааржуулах ба эрчим хүч хамгаалалтын систем бүгд ухаалаг буюу хиймэл оюун ухааны удирдлагатай холбогдсон, бетонон суурьтай, төмөр арамтай цэвэр модон барилга гэнэ.

Вандан Даваа, Токио хот

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дэмжигч эмээ\54.255.249.114
Молодeц
Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Багийн төрлийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын баг зохион байгуулагч орныг ялж, түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистанчууд алт, Францчууд мөнгө, Монголын баг хүрэл медалийн тавцанд зогссон юм.