UBLife Logo
Спорт

“СП Фалконс” клуб Азийн “Челленж лиг”-т Индонез, Камбожийн багуудтай тоглоно

“СП Фалконс” клуб Азийн “Челленж лиг”-т Индонез, Камбожийн багуудтай тоглоно

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Монголын Премьер лигийн намрын улирлын хаалтын тоглолтууд явагдаж, урин цаг иртэл түр завсарлаад байгаа билээ.

Харин 10-р сарын 27-ноос 11-р сарын 2-ний өдрүүдээр Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд Азийн “Челленж лиг”-ийн “E” хэсгийн тоглолтууд болно.

Монголын Премьер лигийн өнгөрсөн улирлын үнэмлэхүй аварга “СП Фалконс” клуб 10-р сарын 27-нд Индонезийн “Мадура Юнайтед” багтай тоглох бол 10-р сарын 30-нд Камбожийн “Преа Хан Рич”-ийн эсрэг хүч сорих юм.

Улмаар хэсгээ тэргүүлсэн эхний хоёр баг нь “Челленж лиг”-ийн хасагдах шатнаа өрсөлдөх учиртай.

“Челленж лиг” нь Азийн клубүүдийн түвшний гуравдугаарт эрэмблэгдэх томоохон тэмцээн бөгөөд өнөө жилээс шинэчлэгдсэн форматаар зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Багийн төрлийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын баг зохион байгуулагч орныг ялж, түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистанчууд алт, Францчууд мөнгө, Монголын баг хүрэл медалийн тавцанд зогссон юм.