UBLife Logo
Спорт

Бэртлийн улмаас нэг жил тоглоогүй Неймар энэ улиралд анх удаагаа талбайд гарлаа

Бэртлийн улмаас нэг жил тоглоогүй Неймар энэ улиралд анх удаагаа талбайд гарлаа

Бразилийн шигшээ багийн довтлогч Неймар өвдөгний шөрмөсөө тасалж, мэс засалд орсноосоо хойш 369 хоногийг талбайн гадна өнгөрүүлсэн юм.

Өдгөө 32 настай тэрбээр Азийн Аваргуудын лигийн 3-р тойрогт явагдсан “Аль-Айн” болон "Аль-Хилал" багуудын тоглолтын 77 дахь минутад сэлгэгдэн талбайд гарчээ.

Эл тоглолтод “Аль-Хилал” клуб 5:4 харьцаатай хожсон юм.

Неймар 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр Уругвайн шигшээ багийн эсрэг 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд тоглож байхдаа бэртэл авсан. “Аль-Хилал”-ийн төлөө ердөө таван тоглолтод оролцсоныхоо дараа гэсэн үг.

Бразилийн шигшээ багийн бүх цаг үеийн шилдэг мэргэн буучийн хувьд эл явдлаас сарын дараагаар хагалгаанд орсон нь ийнхүү 369 хоногийг талбайн гадна өнгөрүүлэхэд хүргэсэн юм.

Неймар 2023 оны наймдугаар сард “Парис Сент-Жермен”-ээс Саудын Араб руу буурь сэлгэхдээ 90 сая еврогоор үнэлэгдэж, мөн нэмэлт нөхцлүүдэд тулгуурласан хэлэлцээрийн үр дүнд тохиролцож чадсан.

Тэрээр “ПСЖ”-д өнгөрүүлсэн сүүлийн хоёр улиралдаа шагайны бэртлийн улмаас олон сарын турш тоглолтоос өнжиж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Багийн төрлийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын баг зохион байгуулагч орныг ялж, түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистанчууд алт, Францчууд мөнгө, Монголын баг хүрэл медалийн тавцанд зогссон юм.