UBLife Logo
Спорт

Эрэгтэй гэж сэжиглэгдсэн Иман Халиф мэргэжлийн бокст орно

Эрэгтэй гэж сэжиглэгдсэн Иман Халиф мэргэжлийн бокст орно

Парисын олимпын эмэгтэй боксын 66 кг-ын аварга, Алжирын боксчин Иман Халифыг тойрсон шуугиан мартагдаагүй хэвээр байгаа. Түүнийг трансжендер, эрэгтэй хэмээн олон янзаар сэжиглэсэн ч Иман огт тоохгүй тулалдсаар аваргын алтан медаль авч чадсан юм. Нэгэнт олимпын аварга болсон тул түүнд сонирхогчдын бокст хийх зүйл үлдсэнгүй.

Иман саяхан хэвлэлийн бага хурал хийлгэж, цаашдын зорилгоо ярилаа. Тэрээр “Мэргэжлийн боксоос маш их урилга ирсэн тул мэргэжилд орохоор шийдлээ. Одоохондоо ямар холбоо гэдгээ шийдээгүй байна. Алжирчууд бид мэргэжилд төлөөлөлтэй байхыг хүсэж байна. Миний амжилтад хүрсэн түүхийн талаарх баримтат кино удахгүй олны хүртээл болно. Би өөрийн түүхийг залуу эмэгтэйчүүдтэй хуваалцахыг хүсэж байна” гэж ярилаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Багийн төрлийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын баг зохион байгуулагч орныг ялж, түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистанчууд алт, Францчууд мөнгө, Монголын баг хүрэл медалийн тавцанд зогссон юм.