UBLife Logo
Спорт

Ёкозүна Тэрүнофүжи тойргийн барилдаанаас гарлаа

Ёкозүна Тэрүнофүжи тойргийн барилдаанаас гарлаа

Энэ сарын 1-нээс эхэлсэн мэргэжлийн сүмо бөхийн холбооны Намрын тойргийн барилдаан үргэлжилж байна. Ёкозүна Тэрүнофүжи эхний өдрөөс оролцсон ч Вакаямад 20-нд болсон барилдааны дараа өвчний учир чөлөө авлаа.

Сүмо бөхийн холбооноос “Ёкозүна Тэрүнофүжи чихрийн шижин өвчин, хоёр өвдөгний үрэвсэл гэсэн оноштойгоор тойргийн барилдаанаас чөлөөлөгдөж байна. Эмчийн бичгийн дагуу ёкозүна долоо хоног эмчлүүлэх шаардлагатай” гэж мэдэгдлээ.

Есдүгээр сарын тэмцээнд аварга мөн адил оноштойгоор Аки башёд барилдаагүй. Намрын тойргийн барилдаан энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлээд 28-нд 11 сарын тэмцээний банцүкэ гарах юм. Кюүшюү башё 11 дүгээр сарын 11-нд эхлэх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Багийн төрлийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын баг зохион байгуулагч орныг ялж, түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистанчууд алт, Францчууд мөнгө, Монголын баг хүрэл медалийн тавцанд зогссон юм.