UBLife Logo
Спорт

Озэки асан Асахикүни, Ошима ояката таалал төгслөө

Озэки асан Асахикүни, Ошима ояката таалал төгслөө

Монгол сумочдын эцэг агсан оозэки Асахикүни, Оошима ояката болох Оота Такэй 2024 оны 10-р сарын 22 нд таалал төгслөө. Оошима ояката 1947 оны 4-р сарын 25-нд Хоккайдо мужийн Асахикава хотод мэндэлжээ.1963 онд мэргэжлийн сүмогийн Тацүнами дэвжээнд орж, мөн оны 7 сарын башёод барилдаж эхлэн 16 жил барилдан 1979 онд зодог тайлж, Оошима ояката нэрийг өвлөн үргэлжлүүлэн багшлахын зэрэгцээ сумогийн холбооны ТУЗ-ын гишүүний үүрэгт албан тушаалыг давхар хашиж байв.

Түүний 54 башёо барилдсан амжилт үзүүлэлт нь:

418 даваатай 330 унаатай

Макүшита тойрогт 1 түрүүтэй

Жюүрёо зиндаанд 1 түрүүтэй

Дайчин барилдааны 1, Уран барилдааны 6 удаагийн шангалт

Озэки цолтой

1м 74 см өндөртэй, 118кг жинтэй байжээ.

Оошима ояката 63 дахь ёкозүна Асахифүжи, сэкивакэ Н.Цэвэгням, комүсүби Кёкүдозан, Асахиютака, Д.Батбаяр Кёкүшюүзан зэрэг олон цолтой сүмочдыг төрүүлэн гаргасан юм. Түүний шавь Асахүфүжи ба Исэгэхама ояката нь ёкозүна Харүмафижи, Тэрүнофүжи нарын багш бол озэки С.Бямбасүрэн Хоошёорюүгийн багш Тацүнами ояката мөн Ошима оякатагийн шавь байлаа. Одоо Н.Цэвэгням нь багш Ошима оякатагийн нэрийг авч, гал голомтыг залган, ажил үйлсийг нь үргэлжлүүлэн явж байна.

Оошима дэвжээний эзэн багш байхдаа тэрээр сүмод барилдуулах өсвөр насны хүүхдийг сонгон шалгаруулах зорилготой 1991 оны өвөл 12-р сард Монголд өөрийн биеэр ирж,160 хүүхдийг монгол үндэсний бөхөөр барилдуулж, 6 хүүхдийг сонгон авч ар гэр, МҮБХ той ярьж тохирон нутаг буцжээ. Он гараад удалгүй 1992 оны хоёрдугаар сарын 22-нд сонгогдон шалгарсан монгол 6 хүү, монгол япон хэлний орчуулагч Цэвээнсүрэнгийн хамтаар Ошима дэвжээний босгоор хөл тавин орсон тэр цагаас эхлэн сүмогийн ертөнц дэх монголчуудын түүхийн хуудас нээгджээ.

Оошима багш өөрийн дэвжээ бүрэлдхүүнээрээ 1996 оны зургаадугаар сард Монголд айлчилахдаа тэр үед баригдаж байсан Монгол Үндэсний бөхийн өргөө барилгын бүтээн байгуулалтад зориулан Японы Сүмо бөхийн холбооноос хандивласан 10000 долларыг МҮБХ тэргүүн Даваасамбууд гардуулан өгч байлаа. Мөн хаврын ой хээрийн түймэр, байгалийн гамшиг зудад нэрвэгдсэн малчин ард иргэдийн ахуй амьдралд тус болохыг хичээн хэд хэдэн удаа хувийн хандивыг хүргүүлэх зэргээр, Монголын төлөө цохилсон зүрх сэтгэлтэй нэгэн байсныг шавь нар хоёр орны түмэн олон үл мартана.

Вандан Даваа, Токио хот

Гэрэл зургийг Бейсболл компани, сүмо сэтгүүлийн редакц

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

"Энэ бол бяцхан ид шид гэмээр түүх. Хүмүүс "Жирона”-гийн ахиц дэвшлийг хар даа, “Болонья”-гийн амжилт гайхалтай биш гэж үү гэдэг. Тэгвэл “Брест”-ийн өсөлт, хөгжлийг хар л даа, тэдгээр багуудынхтай гарцаагүй адилхан шүү дээ. Үгүй ээ, үүнийг бүрэн дүүрэн ойлгохын тулд бага зэргийн хөдөлмөр хэрэгтэй юм байна. Та бүхэн тэдний цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн баазийг ирж нүдээр харах хэрэгтэй. Үнэндээ “Брест”-ийн өнөөгийн нөхцөл байдал Нэгдүгээр дивизонд ч тоглолоо гэхэд стандартад нь нийцэхээргүй санагддаг юм”