UBLife Logo
Спорт

Монголын 17 хүртэлх насны хөлбөмбөгчид өнөөдөр Азийн АШТ-ий урьдчилсан шатнаа Катартай тоглоно

Монголын 17 хүртэлх насны хөлбөмбөгчид өнөөдөр Азийн АШТ-ий урьдчилсан шатнаа Катартай тоглоно

2025 онд Саудын Арабт зохион байгуулагдах 17 хүртэлх насныхны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F“ хэсгийн тоглолтууд өнөөдрөөс эхэлнэ.

Монголын шигшээ баг аравдугаар сарын 23-ны 22:45 цагаас талбайн эзэн Катарын шигшээ багтай тоглох төдийгүй аравдугаар сарын 25-нд Японы багтай, аравдугаар сарын 27-нд Непалын эсрэг хүч сорих хуваарьтай байна.

Улмаар хэсгээ тэргүүлсэн нэг баг 17 хүртэлх насныхны Азийн АШТ-д оролцох эрхээ авах бол харин хэсгийнхээ хоёрдугаарт эрэмблэгдсэн багуудаас сайн үзүүлэлттэй таван багт эл эрхийг олгох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

"Энэ бол бяцхан ид шид гэмээр түүх. Хүмүүс "Жирона”-гийн ахиц дэвшлийг хар даа, “Болонья”-гийн амжилт гайхалтай биш гэж үү гэдэг. Тэгвэл “Брест”-ийн өсөлт, хөгжлийг хар л даа, тэдгээр багуудынхтай гарцаагүй адилхан шүү дээ. Үгүй ээ, үүнийг бүрэн дүүрэн ойлгохын тулд бага зэргийн хөдөлмөр хэрэгтэй юм байна. Та бүхэн тэдний цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн баазийг ирж нүдээр харах хэрэгтэй. Үнэндээ “Брест”-ийн өнөөгийн нөхцөл байдал Нэгдүгээр дивизонд ч тоглолоо гэхэд стандартад нь нийцэхээргүй санагддаг юм”