UBLife Logo
Спорт

Кёкүтэнхо: Манай ояката байгаагүй бол Асашёорюү, Хакүхо аваргууд төрөөгүй байж ч мэднэ

Кёкүтэнхо: Манай ояката байгаагүй бол Асашёорюү, Хакүхо аваргууд төрөөгүй байж ч мэднэ

Мэргэжлийн сүмо бөхөд монгол бөхчүүдийг замыг нь зааж өгсөн Ошима ояката буюу озэки Асахикүни энэ сарын 22-нд өвчний улмаас 77 насандаа таалал төгслөө. Өнөөдөр түүний Токио дахь гэрт нь Сүмо бөхийн холбооны удирдлага, бөхчүүд очиж, эмгэнэл илэрхийллээ.

Ошима ояката 1991 оны өвөл 12 дугаар сард Монголд өөрийн биеэр ирж,160 хүүхдийг үндэсний бөхөөр барилдуулж, 6 хүүхдийг сонгон авч байсан нь монголчуудын сүмо бөхийг эзэгнэх яруу замналын эхлэл байв. Тэр зургаан хүүхдийн нэг Н.Цэвэгням одоо Ошима дэвжээг өвлөн авч, үргэлжлүүлэн удирдаж байгаа билээ.

Багшийнхаа гэрт ирсэн Кёкүтэнхо буюу одоогийн Ошима багшийг сэтгүүлч нар бүчин авлаа. Н.Цэвэгням “Манай багш байгаагүй бол Асашёорюү, Хакүхо тэргүүтэй монгол ёкозүна нар төрөөгүй байж ч мэдэх юм. Маш хатуу ояката байсан ч хайр нь дотроо хүн байлаа. Нэг удаа зугтаад Монголдоо хариад байж байтал Монголд ирээд “Чи хүчтэй сүмоч болж чадна” гэж итгэл олгосоор буцаан авч байлаа” гэж дурсан ярьсан байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

"Энэ бол бяцхан ид шид гэмээр түүх. Хүмүүс "Жирона”-гийн ахиц дэвшлийг хар даа, “Болонья”-гийн амжилт гайхалтай биш гэж үү гэдэг. Тэгвэл “Брест”-ийн өсөлт, хөгжлийг хар л даа, тэдгээр багуудынхтай гарцаагүй адилхан шүү дээ. Үгүй ээ, үүнийг бүрэн дүүрэн ойлгохын тулд бага зэргийн хөдөлмөр хэрэгтэй юм байна. Та бүхэн тэдний цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн баазийг ирж нүдээр харах хэрэгтэй. Үнэндээ “Брест”-ийн өнөөгийн нөхцөл байдал Нэгдүгээр дивизонд ч тоглолоо гэхэд стандартад нь нийцэхээргүй санагддаг юм”