UBLife Logo
Хөгжим

“APT.” дууны тухай 8 сонирхолтой баримт

“APT.” дууны тухай 8 сонирхолтой баримт

Одоо хүртэл амнаас гарч өгөхгүй аялагдсаар буй “APT.“ дууны тухай хэд хэдэн сонирхолтой баримтыг та бүхэндээ хүргэхээр бэлдээд байна.

Wikipedia, Just Jared болон Entertainment сайтуудын мэдээллээс та бүхэндээ орчуулан хүргэж байна.


1. Тус бүтээл нь Австрали болон Өмнөд Солонгос гаралтай дуучин Рөүз болон Америкийн дуучин, дуу зохиогч Бруно Марс нарын хамтын бүтээл бөгөөл 2024 оны аравдугаар сарын 18-нд цацагдсан.

2. Рөүзийн “Rosie“ хэмээх шинэхэн цомгийн эхний дуу болон олон нийтэд хүрсэн нь энэ. Цомог нь энэ оны арванхоёрдугаар сарын 6-нд гарна.

3. Рөүз YG энтертайнментаас гарч, Interscope Records-той хамтран 2023 онд соло дэбют хийснээс нь хойших анхны дуу гэж хэлж болно. Мөн гурван жилийн хугацаанд гаргаагүй байсан анхны сингл.

4. Энэ оны наймдугаар сарын 16-нд анх Рөүз Лос Анжелес хотод болсон Бруно Марсын тоглолт дээр очсон байна. Харин түүнээс сарын дараа буюу 9 сарын 25-нд тэрээр найзуудаараа “Apateu“ тоглоомыг тоглож буй бичлэгээ инстаграмдаа хуваалцсан байна.

5. Энэхүү дууг Өмнөд Солонгосын алдартай “Apateu“ буюу “Apartment“ хэмээх тоглоомоос сэдэвлэжээ. Тэр тухай нийтлэлийг ЭНД дарж уншиж болно шүү.

6. Клипийг найруулагч Даньел Рамос болон дуучин Бруно Марс нар хамтран найруулсан.

7. “APT.“ АНУ-ын Apple Music чартыг тэргүүлсэн хамгийн өндөр хандалттай солонгос соло уран бүтээлчийн дуу болжээ.

8. Мөн “MelOn“, “FLO“, “VIBE“, “Bugs“, “Genie“, “YouTube Music Korea“, iChart зэрэг чартуудад тэргүүлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\3.0.101.98