UBLife Logo
Хөгжим

С.Жавхланд Халимагийн Гавьяат жүжигчин цол олголоо

С.Жавхланд Халимагийн Гавьяат жүжигчин цол олголоо

ОХУ-ын Халимагийн Ерөнхийлөгч Бату Хасиковын зарлигаар Монголын дуучин Самандын Жавхланд Халимагийн Гавьяат жүжигчин цол олголоо.

С.Жавхлан өнгөрсөн амралтын өдрүүдэд А.Мажиевын нэрэмжит Халимагийн филармонид тоглолт хийсэн.

Тоглолтын дараа Ерөнхийлөгч Бату Хасиков Монголын уран бүтээлчдийг хүлээн авч уулзан, хоёр ард түмний соёлын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаад нь С.Жавхланд талархал илэрхийллээ. Мөн Халимагийн эрдэмтэн, оюутнуудыг дэмжин ажилладаг “Тод номын гэрэл” байгууллагын тэргүүн Б.Бат-Амгаланд баярын бичиг гардуулав.

Бату Хасиков монгол зочдыг ирэх жил Элистад болох Олон улсын буддын форумд оролцохыг урилаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.