UBLife Logo
Спорт

Э.Тэмүүжин Монголоос анхлан бильярдын Азийн АШТ-д түрүүллээ

Э.Тэмүүжин Монголоос анхлан бильярдын Азийн АШТ-д түрүүллээ

Хятад пүүл бильярд (Heyball)-ын Азийн АШТ аравдугаар сарын 19-22-ны өдрүүдээр Катарын нийслэл Доха хотноо явагдаж өндөрлөлөө. Эл тэмцээнд Монголоос Э.Тэмүүжин, Б.Нарантуяа, Б.Баттуяа, Э.Ариунцэцэг нар хүч сорьсон юм.

Нийлбэр дүнгээр Э.Тэмүүжин Монголоос анхлан бильярдын Азийн АШТ-д түрүүллээ.

Тэрбээр Америк пүүл бильярдын төрлөөрх өсвөрийн ДАШТ-ээс хошой мөнгөн (2016, 2017 онд) медаль хүртсэн төдийгүй өнөө жил снукер бильярдын Монгол улсын АШТ-д түрүүлсэн амжилттай тамирчин юм.

Сонирхуулахад, Доха хотноо аравдугаар сарын 23-26-ны өдрүүдээр Катарын нээлттэй тэмцээн болох бөгөөд харин аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 9-ний хооронд снукер бильярдын 15 улааны ДАШТ явагдах хуваарьтай байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

"Энэ бол бяцхан ид шид гэмээр түүх. Хүмүүс "Жирона”-гийн ахиц дэвшлийг хар даа, “Болонья”-гийн амжилт гайхалтай биш гэж үү гэдэг. Тэгвэл “Брест”-ийн өсөлт, хөгжлийг хар л даа, тэдгээр багуудынхтай гарцаагүй адилхан шүү дээ. Үгүй ээ, үүнийг бүрэн дүүрэн ойлгохын тулд бага зэргийн хөдөлмөр хэрэгтэй юм байна. Та бүхэн тэдний цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн баазийг ирж нүдээр харах хэрэгтэй. Үнэндээ “Брест”-ийн өнөөгийн нөхцөл байдал Нэгдүгээр дивизонд ч тоглолоо гэхэд стандартад нь нийцэхээргүй санагддаг юм”