UBLife Logo
Спорт

Монгол сүмочдын “эцэг” Ошима ояката нас барлаа

Монгол сүмочдын “эцэг” Ошима ояката нас барлаа

Мэргэжлийн сүмо бөхөд монгол бөхчүүдийг анх урьж, замыг нь зааж өгсөн Ошима ояката буюу озэки Асахикүни энэ сарын 22-нд нас барлаа. Сүүлийн жилүүдэд биеийн байдал тааруу байсан бөгөөд 77 настай байлаа.

Хоккайдогийн уугуул Оота (Ошима оякатагийн жинхэнэ нэр) хөвгүүн дунд сургуулиа дүүргээд 1963 онд Тацүнами дэвжээнд элсэж байлаа. 174 см өндөр жижигхэн биетэй ч озэки цол хүртэж чадсан агуу бөх байлаа. Нэг барьц авахаараа салж өгдөггүй, зуураад байдаг тул бөх сонирхогчид түүнийг “Пиранья” махчин загастай зүйрлэдэг байлаа. Мөн барилдааны талаар маш их судалгаа хийдгийг нь үнэлэн, “Сүмо доктор” гэж нэрлэдэг байв.

1979 онд зодог тайлаад Ошима ояката болж, 1980 онд тусдаа гарсан. 1992 онд Кёкүшюүзан тэргүүтэй зургаан монгол залууг авчирч, сүмо бөхөд анх монголчуудыг оруулж ирсэн гавьяатай. Үүнээс Кёкүшюүзан, Кёкүтэнхо хоёр санякүд хүрсэн нь дараа нь монгол 5 ёкозүна төрөх үүд хаалга болж өгсөн юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
1
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

"Энэ бол бяцхан ид шид гэмээр түүх. Хүмүүс "Жирона”-гийн ахиц дэвшлийг хар даа, “Болонья”-гийн амжилт гайхалтай биш гэж үү гэдэг. Тэгвэл “Брест”-ийн өсөлт, хөгжлийг хар л даа, тэдгээр багуудынхтай гарцаагүй адилхан шүү дээ. Үгүй ээ, үүнийг бүрэн дүүрэн ойлгохын тулд бага зэргийн хөдөлмөр хэрэгтэй юм байна. Та бүхэн тэдний цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн баазийг ирж нүдээр харах хэрэгтэй. Үнэндээ “Брест”-ийн өнөөгийн нөхцөл байдал Нэгдүгээр дивизонд ч тоглолоо гэхэд стандартад нь нийцэхээргүй санагддаг юм”