UBLife Logo
Спорт

Леброн, Бронни Жеймсүүд NBA-ийн түүхэнд бичигдлээ

Леброн, Бронни Жеймсүүд NBA-ийн түүхэнд бичигдлээ

Өнөөдөр Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA лиг хөшгөө нээж байна. Нээлтийн тоглолтоос хамгийн онцлох тоглолт нь мэдээж Лейкерс – Миннесота байлаа. Түүхэн үйл явдал энд л болно гэж үзэгчид, сэтгүүлчид энд л цугларсан байв.

Тийм ээ, алдарт Леброн өөрийн хүү Броннитойгоо хамт мэргэжлийн лигт тоглох гэж байгаа юм. Түүхэнд анх удаа аав хүү хоёр мэргэжлийн хамгийн том лигийн тулаанд хамт тоглоно. Хоёрдугаар үеийн 4 дэх минутад Лейкерс 16 оноо илүү хошуучилж байхад энэ үйл явдал тохиолоо. Хуран цугларсан үзэгчдийн өмнө аав хүү хоёр хамтдаа талбайд гарлаа. Түүхэн агшин. Леброн хүүдээ дамжуулалт өгөөд тоглуулах нь уу гэтэл тэр өгсөнгүй. Бронни урагш, хойшоо хэд хэдэн удаа идэвхтэй гүйж, хамгаалалтад туслав. Гэхдээ Бронни гарч ирснээр Лейкерсийн довтолгоо эрчгүй болж эхэлсэн тул дасгалжуулагч тайм-аут авлаа. Эргэж орж ирээд Бронни гурваас шидээд алдаад сэлгээндээ суулаа.

Цаашдаа тооны харьцаа ойртож, Бронниг гаргахдаа манатай боллоо. Гэхдээ Лейкерс долоон онооны зөрүүтэй ялж, аав хүү хоёр анхны улирлаа ялалтаар эхлүүллээ.

Лейкерс – Миннесота 110:103

Лейкерс

Дэвис (36 + 16 сам), Хачимүра (18), Жеймс (16), Ривз (12 + 9 сам), Расселл (9) – гараа; Хэйс (10), Кнехт (5), Винсент (2), Кристи (2), Жеймс хүү (0).

Миннесота

Эдвардс (27), Рэндл (16 + 9 сам), Гобер (13 + 14 сам), Макдэниэлс (6), Конли (5) – гараа; Александер-Уокер (14), Рид (12), Дивинченцо (10), Инглс (0).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.