UBLife Logo
Спорт

“Арсенал”-ын бэртэлтэй тоглогчдын жагсаалтад Риккардо Калафиори нэмэгдлээ

“Арсенал”-ын бэртэлтэй тоглогчдын жагсаалтад Риккардо Калафиори нэмэгдлээ

Мягмар гарагийн үдэш Европын Аваргуудын лигийн тэмцээний хэсгийн шатны 3-р тойргийн эхний тоглолтууд явагдлаа.

“Арсенал” клуб энэ удаад Украйны “Шахтер Донецк”-ийг талбайдаа хүлээн авч хаалгач Дмитрий Ризникийн авто гоолын ачаар 1:0 харьцаатай ялалт байгуулав.

Мэдээж өнгөрсөн амралтын өдөр “Борнмут”-ын талбайд хожигдол хүлээсний дараах сайн үр дүн гэдэг утгаараа Их буучдыг баярлуулсан нь гарцаагүй.

Гэлээ ч зүүн жигүүрийн хамгаалагч Риккардо Калафиоригийн бэртэл тэдний санааг чилээж буй гол асуудал болж үлдлээ.

Микел Артетагийн багаас ахлагч Мартин Одегаард, гол тоглогч Букайо Сака, Журриен Тимбер нар аль хэдийнэ бэртэл аваад байгаа учир уг жагсаалтад Калафиори нэмэгдсэн нь тэдний асуудал улам томорч байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, Леандро Троссард уг тоглолтын үеэр торгуулийн цохилт алдсанаас ч том асуудал нь Их буучдын бэртэлтэй тоглогчдын тоо нэмэгдэж байгаа явдал.

Тэд ням гарагт хүснэгтийг тэргүүлэгч “Ливерпүүл”-тэй тоглоно.

Калафиори ямар нэгэн зовиур мэдэрсэн учир үргэлжлүүлэн тоглох боломжгүй боллоо гэсэн. Одоо бол бэртэл гэмтлийн асуудал жинхэнээсээ миний санааг зовоож байна …” (Артета)

“Болонья”-гаас 42 сая фунт стерлингийн үнээр өнгөрсөн зун Англи руу буурь сэлгэсэн Итали эр “Шахтер”-ийн эсрэг гарааны бүрэлдэхүүнээс тоглолтыг эхлүүлсэн төдийгүй 72 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 42 дамжуулалтыг ончтой гүйцэтгэжээ.

Эл тоглолтыг сэлгээнээс үзэж сонирхсон Александр Зинченко ирэх амралтын өдөр түүний байрлалд тоглож магадгүй. Гэвч Артета “Шахтер”-ийн эсрэг 18 настай Майлс Льюис-Скеллиг Калафиоригийн байрлалд сэлгээгээр тоглуулсан.

Их буучид Аваргуудийн лигийн тэмцээнд эхний гурван тойргоос долоон оноог цуглуулаад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.