UBLife Logo
Спорт

"Анаашин хүзүүт" АДАМ ОНДРА

"Анаашин хүзүүт" АДАМ ОНДРА

Адам Ондра бол хаданд авиралт , спортын авиралтын дэлхийн хамгийн алдартай тамирчны нэг бөгөөд спорт авиралтын lead climbing, bouldering, competition climbing төрлүүдээр уралдаан тэмцээнд оролцдог.

33 настай Чех залуу маань Дэлхийн АШТ-ий 5 алт, 5 мөнгө, 2 хүрэл, Дэлхийн цомын 7 алт, 1 мөнгөн медальтай бөгөөд  leading, bouldering төрөлд аль алинаар нь дэлхийн аварга болсон анхны тамирчин.

А.Ондра "Токио-2020" олимпийн наадамд оролцож 6-р байр эзэлж байв. Тэрбээр speed буюу хурдан авиралтад тийм ч сайн биш, олимпод  speed, lead, bouldering гурван төрлийн нийлбэр дүнгээр медаль олгодог тул медалиас "мултарсан" билээ.

Спорт авиралтаас гадна Ондра хаданд авиралтын мэргэжлийн тамирчин. Аав, ээжийгээ дагаад 6 настайгаасаа л хаданд авирч эхэлжээ.

Адам нийтдээ 8а зэрэглэлээс дээш (хаданд авиралтын замын нөхцөл байдал, техникийн хүндрэл гээд зэрэглэлийг тогтоодог бөгөөд  тоо дээшлэх тусмаа хүнд хэцүү зам гэж ойлгож болох бөгөөд хамгийн хүнд зэрэглэл нь 9с гэж байдаг ажээ) 1500 шахам авиралт хийсний 107 нь 9а-9в зэрэглэл гэнэ.

Мөн 9с буюу хамгийн хүнд авиралтыг хийсэн хамгийн анхны авирагч нь Адам Ондра (2017 онд Норвегийн Hanshelleren Cave хэмээх хаданэд авирчээ) юм.

Ондра олон зуун  хад, тогтоцод авирахдаа олон арван рекорд амжилт тогтоож, авирахад хамгийн хүнд хэцүү гэгддэг АНУ-ын Йосемит дэх  Эль Капитан (900 м өндөр) , Мадагаскарын Карамбони гээд газар газрын бараг бүх л хад, байц, тогтоцод авирчээ.

Тэр ч бүү хэл 138 метр гүнзгий Чехийн Мацоха хэмээх ангал руу буусан байдаг.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

"Энэ бол бяцхан ид шид гэмээр түүх. Хүмүүс "Жирона”-гийн ахиц дэвшлийг хар даа, “Болонья”-гийн амжилт гайхалтай биш гэж үү гэдэг. Тэгвэл “Брест”-ийн өсөлт, хөгжлийг хар л даа, тэдгээр багуудынхтай гарцаагүй адилхан шүү дээ. Үгүй ээ, үүнийг бүрэн дүүрэн ойлгохын тулд бага зэргийн хөдөлмөр хэрэгтэй юм байна. Та бүхэн тэдний цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн баазийг ирж нүдээр харах хэрэгтэй. Үнэндээ “Брест”-ийн өнөөгийн нөхцөл байдал Нэгдүгээр дивизонд ч тоглолоо гэхэд стандартад нь нийцэхээргүй санагддаг юм”