UBLife Logo
Спорт

“Хэйсэй эриний таны хайртай озэки хэн бэ”

“Хэйсэй эриний таны хайртай озэки хэн бэ”

Японы “ITmedia" компанийн Нэтораба сайтаас “Хэйсэй үеийн таны хайртай озэки хэн бэ” санал асуулга явуулжээ. Санал асуулгад 2772 хүн оролцсон байна. Хэйсэй эринд (1989.01.08 –2019.04.30) мэргэжлийн сүмод 22 озэки төрсний дотор ард түмний хайрыг татсан маш олон бөх байлаа. Мөн цолоо алдсан бөх ч бий.

Ингээд сүүлийн байраас эхлэн танилцуулья.

22-р байр

Дэжима 26 санал

21-р байр

Асашио 31

20-р байр

Котомицүки 33

19-р байр

Барүто 47

18-р байр

Конишики 56

17-р байр

Точиношин 57

16-р байр

Котоошюү 58

15-р байр

Миябияма 60

14-р байр

Такаясү 63

13-р байр

Котошёогикү 65

12-р байр

Мүсояма 69

11-р байр

Таканонами 81

10-р байр

Чиёотайкай 89

9-р байр

Шёодай 94

8-р байр

Точиазүма 108

7-р байр

Хокүтэнюү 134

6-р байр

Гоэйдо 155

5-р байр

Киришима 196

4-р байр

Митакэүми 235

3-р байр

Такакэйшёо

Такакэйшёо 240 санал авсан. Маш хүчтэй түлхэн дайрдаг энэ озэки Эзэн хааны цомыг 4 удаа өргөсөн. Энэ жилийн Намрын тэмцээнд 28 настайдаа зодог тайлсан.

2-р байр

Кайо

337 саналтай Кайо аман хүзүүдлээ. 2000-2011 оны хооронд озэки цолтой барилдсан түүнийг ёкозүна болох ёстой байсан бөх гэж үздэг хүн олон. Кайо дээд зиндаанд 107 башё барилдсан амжилтаараа тэргүүлдэг. Асар хүчтэйгээрээ алдартай энэ бөх 38 настайдаа зодог тайлсан.

1-р байр

Асанояма

538 саналаар тасархай түрүүлсэн Асанояма өдгөө хүнд гэмтлийн улмаас эмчлүүлж байгаа. Ирэх оны Хаврын тэмцээнд барилдана гэхээр одоо жюүрёогийн 3-т байгаа тул макүшитад унах нь гарцаагүй. Гэхдээ тэр доош унаж байсан туршлагатай. 2020 онд озэки болсон. Дараа нь хөл хорионы дэглэм зөрчсөн хэргээр барилдах эрхээ хасуулж, санданмэд унасан. Нэг хэсэг дараагийн ёкозүна гэгдэж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жозе Моуриньо: “Би 2018 оны Премьер лигт түрүүлнэ гэдэгтээ итгэдэг”

Жозе Моуриньо: “Би 2018 оны Премьер лигт түрүүлнэ гэдэгтээ итгэдэг”

"Би Мөрөөдлийн театраас явсан ч, “Манчестер Юнайтед”-д дандаа л сайн сайхныг хүсдэг. Миний хувьд бол клубийн удирдлагууд болон хөгжөөн дэмжигчдэдээ сайхан сэтгэгдэл төрүүлж чадсан. Хэрэв тэдний нөхцөл байдал тийм ч сайн биш байвал энэ бүхэн намайг аз жаргалтай болгох зүйл лав биш …”.