UBLife Logo
Спорт

Монголын 17 хүртэлх насны хөлбөмбөгчид Азийн АШТ-ий урьдчилсан шатнаа Катарын багт 2:0-ээр хожигдлоо

Монголын 17 хүртэлх насны хөлбөмбөгчид Азийн АШТ-ий урьдчилсан шатнаа Катарын багт 2:0-ээр хожигдлоо

2025 онд Саудын Арабт зохион байгуулагдах 17 хүртэлх насныхны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F“ хэсгийн тоглолтууд өчигдрөөс эхэллээ.

Монголын шигшээ баг аравдугаар сарын 23-нд талбайн эзэн Катарын шигшээ багтай тоглож, 2:0 харьцаатай хожигдов.

Эл тоглолтод Катарын ахлагч Заид Файсал дубль толилуулсан юм.

“F“ хэсгийн нөгөө тоглолтод Японы баг 9:2 харьцаатай Непалийн шигшээг хожсон. Ингэснээр Япон болон Катарын багууд гурван оноотойгоор энэ хэсгийг тэргүүлж байна.

Баасан гарагт Катарын баг Непалтай, Монголын шигшээ Японтой тоглоно.

Түүнчлэн Монголын хөлбөмбөгчид аравдугаар сарын 27-нд Непалын эсрэг хэсгийн шатны сүүлийн тоглолтоо хийх хуваарьтай байна.

Хэсгээ тэргүүлсэн нэг баг 17 хүртэлх насныхны Азийн АШТ-д оролцох эрхээ авах бол харин хэсгийнхээ хоёрдугаарт эрэмблэгдсэн багуудаас сайн үзүүлэлттэй таван багт эл эрхийг олгох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жозе Моуриньо: “Би 2018 оны Премьер лигт түрүүлнэ гэдэгтээ итгэдэг”

Жозе Моуриньо: “Би 2018 оны Премьер лигт түрүүлнэ гэдэгтээ итгэдэг”

"Би Мөрөөдлийн театраас явсан ч, “Манчестер Юнайтед”-д дандаа л сайн сайхныг хүсдэг. Миний хувьд бол клубийн удирдлагууд болон хөгжөөн дэмжигчдэдээ сайхан сэтгэгдэл төрүүлж чадсан. Хэрэв тэдний нөхцөл байдал тийм ч сайн биш байвал энэ бүхэн намайг аз жаргалтай болгох зүйл лав биш …”.