UBLife Logo
Спорт

Б.Отгонтуяа 23 хүртэлх насныхны чөлөөт бөхийн ДАШТ-д хүрэл медалийн төлөө дагаж барилдана

Б.Отгонтуяа 23 хүртэлх насныхны чөлөөт бөхийн ДАШТ-д хүрэл медалийн төлөө дагаж барилдана

Албанийн Тирана хотноо аравдугаар сарын 21-27-ны өдрүүдээр 23 хүртэлх насныхны сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна.

Өнөөдөр дэвжээнд эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн бөхчүүд барилдав.

50 кг-ын жинд зодоглосон өсвөр, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэл, эхний тойрогтоо Литвийн Вестинаг 6:2-оор давсан ч, шөвгийн 16-д Украйны Наталья Кливчуцкад 5:3 харьцаатай ялагдлаа. Кливчуцка шөвгийн наймд Наталья Пудовад унаснаар М.Мөнхгэрэлийн хувьд тэмцээнээ өндөрлүүллээ.

55 кг-ын жинд хүч сорьсон 23 хүртэлх насныхны Азийн хошой аварга Б.Отгонтуяа Казахстаны Айнур Ашимоваг 8:2-оор ялж, шигшээ 16-д Парисын олимпод хүч сорьсон залуучуудын ангиллаарх дэлхийн аварга, Европын АШТ-ий хошой алттай Шведийн Малмгренд уналаа.

Малмгрен нэвтхэн барилдсаар финалд шалгарсан тул Б.Отгонтуяа Украины Олександра Хоменецтэй дагах барилдаанд зодоглоно.

59 кг-д барилдсан Б.Хулан эхний тойрогтоо Киргизийн Сезим Жуманазаровад цэвэр ялагдлаа.

68 кг-д зодоглосон 23 хүртэлх насныхны Азийн аварга Т.Энхжин Киргизийн Нурзат Нуртаеваг 5:4-өөр давсан ч, шигшээ наймд Хятадын Ду Синзед 3:2-оор унав. Хятадын бөх финалдаж чадаагүй тул Т.Энхжин дагаж барилдах боломжгүй болсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жозе Моуриньо: “Би 2018 оны Премьер лигт түрүүлнэ гэдэгтээ итгэдэг”

Жозе Моуриньо: “Би 2018 оны Премьер лигт түрүүлнэ гэдэгтээ итгэдэг”

"Би Мөрөөдлийн театраас явсан ч, “Манчестер Юнайтед”-д дандаа л сайн сайхныг хүсдэг. Миний хувьд бол клубийн удирдлагууд болон хөгжөөн дэмжигчдэдээ сайхан сэтгэгдэл төрүүлж чадсан. Хэрэв тэдний нөхцөл байдал тийм ч сайн биш байвал энэ бүхэн намайг аз жаргалтай болгох зүйл лав биш …”.