UBLife Logo
Спорт

Жозе Моуриньо: “Би 2018 оны Премьер лигт түрүүлнэ гэдэгтээ итгэдэг”

Жозе Моуриньо: “Би 2018 оны Премьер лигт түрүүлнэ гэдэгтээ итгэдэг”

“Манчестер Юнайтед” клубийн хуучин дасгалжуулагч Жозе Моуриньо 2018 оны Премьер лигт түрүүлнэ гэдэгтээ итгэсэн хэвээр байгаа ажээ.

Мэдээж хүмүүсийн гэрчилсэн түүхээр бол “Юнайтед” 2017-18 оны улирлын Премьер лигийг дэд байрт эрэмблэгдэн өндөрлүүлсэн. Харин “Онцгой нэгэн”-ий хувьд эрт орой хэзээ нэгэнтээ энэ түүх өөрчлөгдөнө гэж хүлээдэг бололтой. Энэ бол Моуриньогийн Мөрөөдлийн театрт өнгөрүүлсэн сүүлчийн улирал байсан юм.

Сүүлийн үед “Манчестер Сити” клубийг Премьер лигийн санхүүгийн дүрэм зөрчсөн хэмээн үзэж тэдний эсрэг 115 хэрэг үүсгээд буй. Хэрэв “Сити” буруутай гэж тогтоогдвол 2009-2018 оны хооронд хүртсэн дотоодын бүхий л цомоо алдахад хүрч магадгүй. Ямартаа ч эл асуудлыг 2025 оны эхээр хэлэлцэж, үр дүнг нь тодорхойлох юм.

Харин Моуриньо пүрэв гарагт Истанбул хотноо Европа лигийн хүрээнд хуучин багийнхаа эсрэг тулна.

"Би “Юнайтед”-д ажиллаж байхдаа 2017 оны Европа лигт түрүүлж, 2018 оны Премьер лигийн хоёрдугаар байрт шалгарсан. Премьер лигийн удирдлагууд “Манчестер Сити”-г оноогоор шийтгэж магадгүй. Хэрэв тэгвэл бид Премьер лигт түрүүлж, “Юнайтед”-ийн зүгээс надад урамшууллын мөнгө, медаль өгөх ёстой …”.

Моуриньо "Юнайтед"-ийг хоёр жил гаруй удирдаад 2018 оны 12-р сард халагдсан билээ.

"Би Мөрөөдлийн театраас явсан ч, “Манчестер Юнайтед” клубт дандаа л сайн сайхныг хүсдэг юм. Миний хувьд бол клубийн удирдлагууд болон хөгжөөн дэмжигчдэдээ сайхан сэтгэгдэл төрүүлж чадсан. Хэрэв тэдний нөхцөл байдал тийм ч сайн биш байвал энэ бүхэн намайг аз жаргалтай болгох зүйл лав биш …”.

Сонирхолтой нь, Моуриньо "Юнайтед"-ын эсрэг талбайдаа тоглосон аль ч тоглолтодоо хожигдож байгаагүй. Гэлээ ч өмнө нь тэдэнтэй таарахдаа том багуудыг удирдаж таарсныг онцолж, “Фенербахче” ялалт байгуулахын тулд цэнгэлдэх хүрээлэнг эзлэх 35,000 дэмжигчдийнх нь тусламж шаардлагатай гэв.

Моуриньо мөн энэ улирлын төгсгөлд “Юнайтед” дахь элчин төлөөлөгчийн албан тушаалаа алдах Сэр Алекс Фергусоны талаар өөрийн байр суурийг илэрхийлэв.

"Фергусон гайхалтай хүн, үнэхээр агуу шүү дээ. Миний тухай баримтат кино “Netflix”-ээр гарах үед намайг чухам яагаад Фергусонг ийм их хүндэлдгийг мэдэх болно. Түүнд дэлхий даяарх “Манчестер Юнайтед”-ийн шүтэн бишрэгч нэг бүрийн хайр, хүндэтгэл бий. Энэ бол элчин төлөөлөгчийн алба гүйцэтгэхээс илүү чухал зүйл шүү дээ …”.

Моуриньогийн одоогийн ажил нь шүүмжлэлтэй хэдийнэ нүүр тулж эхэлсэн. Учир нь “Фенербахче” клуб лигтээ мөнхийн өрсөлдөгч “Галатасарай”-гаас 8 онооны хоцрогдолтой байна.

"Эрт орой хэзээ нэгэн цагт “Манчестер Юнайтед” клубийнхэн том амжилтанд хүрнэ. Харин энэ бүхэн аль болох эрхтэн ирээсэй л гэж найдаж байна. Бас нэг өдрийн өмнө ч гэсэн би Премьер лигт буцаж очоод тэдэнтэй өрсөлдөхийг хүсч байна. Харин одоохондоо бол тэд миний хувьд зөвхөн л ганцхан тоглолтын өрсөлдөгчид шүү дээ …”.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.