UBLife Logo
Спорт

Олимпын бус жингийн ДАШТ-д оролцох ОХУ-ын шигшээ баг

Олимпын бус жингийн ДАШТ-д оролцох ОХУ-ын шигшээ баг

Энэ сарын 28-31-нд Албанийн нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн олимпын бус жингүүдийн ДАШТ болох гэж байна. Тус тэмцээнд оролцох Оросын шигшээ баг бэлтгэлээ дуусгаж, Албанийг зорилоо.

ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Хажимурат Гацалов хоёр дахь удаагаа ДАШТ-д баг удирдаж орох гэж байна. Эхний удаад тун амжилтгүй буюу 10 жингийн дөрөвт нь л медаль авч чадсан. Энэ удаа ДАШТ-д барилдах 4 бөхийн хоёр нь Токио олимпын аварга байна.

61 кг. Заур Угуев – олимпын аварга, дэлхийн хошой аварга.

70 кг. Иналбек Шериев - U-23 дэлхий, Европын аварга.

79 кг. Магомед Магомаев - U-23 дэлхийн аварга.

92 кг. Абдулрашид Садулаев – олимпын хошой аварга, дэлхий, Европын 5 удаагийн аварга.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жозе Моуриньо: “Би 2018 оны Премьер лигт түрүүлнэ гэдэгтээ итгэдэг”

Жозе Моуриньо: “Би 2018 оны Премьер лигт түрүүлнэ гэдэгтээ итгэдэг”

"Би Мөрөөдлийн театраас явсан ч, “Манчестер Юнайтед”-д дандаа л сайн сайхныг хүсдэг. Миний хувьд бол клубийн удирдлагууд болон хөгжөөн дэмжигчдэдээ сайхан сэтгэгдэл төрүүлж чадсан. Хэрэв тэдний нөхцөл байдал тийм ч сайн биш байвал энэ бүхэн намайг аз жаргалтай болгох зүйл лав биш …”.