UBLife Logo
Спорт

Цимикас: "Ливерпүүл" өнгөрсөн улиралд Олд Траффордод хожигдсоноор амжилтаа бүхэлд нь сүйрүүлсэн

Цимикас: "Ливерпүүл" өнгөрсөн улиралд Олд Траффордод хожигдсоноор амжилтаа бүхэлд нь сүйрүүлсэн

“Ливерпүүл” клубийн хамгаалагч Костас Цимикас багийнхаа өнгөрсөн улирлын нөхцөл байдлын талаар болоод Арне Слотын тухайд байр сууриа илэрхийллээ.

“Ливерпүүл” клуб лхагва гарагт Аваргуудын лигийн тэмцээнд “Лейпцик”-ийг Дарвин Нунезийн гоолоор 1:0 харьцаатай хожсон билээ. Улмаар шинэ дасгалжуулагчийн удирдлагад улирлын эхний 12 тоглолтодоо 11 хожсон нь тус клубийн түүхэн дээд амжилт болж дархлагдав.

Харин ням гарагт “Арсенал”-ыг хожиж чадвал талбайн эздээс долоон онооны зөрүүтэй болж, Премьер лигийн тэргүүллээ хадгалж үлдэх учиртай.

Цимикас хэлэхдээ “Арсенал”-тай хийх тоглолтын талаар ярихад одоохондоо эрт байна. Гэлээ ч бидний баримталж буй нэн тэргүүний зорилго маань бүх тоглолтодоо ялах явдал. Тиймээс “Арсенал”-ын талбай руу хөлбөмбөг тоглож, хожихын төлөө явна. Өнгөрсөн улирлын ФА тэмцээний тоглолтод “Манчестер Юнайтед”-д хожигдсоноос хойш бидний бүх амжилт сүйрэхэд хүрсэн. Түүнээс хойших тоглолтуудад бид урьдынх шигээ баг биш болсон гэж санагддаг. Иймд энэ улирлын тоглолт бүрийг финал хэмээн санаж, бүгдэд нь ялахыг хичээх болно. Бид хожихыг, дасгалжуулагчийн хүссэн зүйлсийг гүйцэлдүүлэхийг хичээдэг. Бид бүгд хамтдаа хамгаалж тоглодог. Шинэ дасгалжуулагчийн маань биднээс хүсдэг зүйлсийн нэг нь багаараа хамтдаа хамгаалж тоглох явдал юм. Хүн бүр хамгаалж, бүгд довтолж, аль болох олон гоол оруулахыг хүсдэг. Бид амжилтаар өлсөж байна. Слотын ажиллаж буй арга барил надад таалагддаг” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Михайло Мудрик, Жоао Феликс нар Конференц лигт өөрсдийн нөөц бололцоог тунхаглалаа

Михайло Мудрик, Жоао Феликс нар Конференц лигт өөрсдийн нөөц бололцоог тунхаглалаа

“Атлетико Мадрид”-аас ирсэн жигүүрийн тоглогч Феликс энэ улирлын Премьер лигт гарааны бүрэлдэхүүнээс ганц ч тоглоогүй байгаа бол Мудрик 2023 оны нэгдүгээр сард “Шахтар Донецк”-ээс өндөр мөнгөн дүнтэйгээр ирсэн ч өдийг хүртэл гарааны эрхээ баталгаажуулж амжаагүй байна.

Жозе Моуриньо: “Би 2018 оны Премьер лигт түрүүлнэ гэдэгтээ итгэдэг”

Жозе Моуриньо: “Би 2018 оны Премьер лигт түрүүлнэ гэдэгтээ итгэдэг”

"Би Мөрөөдлийн театраас явсан ч, “Манчестер Юнайтед”-д дандаа л сайн сайхныг хүсдэг. Миний хувьд бол клубийн удирдлагууд болон хөгжөөн дэмжигчдэдээ сайхан сэтгэгдэл төрүүлж чадсан. Хэрэв тэдний нөхцөл байдал тийм ч сайн биш байвал энэ бүхэн намайг аз жаргалтай болгох зүйл лав биш …”.