UBLife Logo
Дэлхий

Японы эрх баригч нам олонх болж чадсангүй

Японы эрх баригч нам олонх болж чадсангүй

Японы парламентын Доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. Энэ удаагийн сонгууль Либерал ардчилсан намын улс төрийн санхүүжилттэй холбоотой дуулиан, гаднын шашинтай холбоотой хэрэг, БНХАУ-тай харилцаа хүйтэрсэн, ард түмний амьдралын түвшинд инфляц хэрхэн нөлөөлөх вэ гэсэн үед явагдлаа.

Урьдчилсан дүнгээр  эрх баригч нам доод танхимд олонх болж чадсангүй. Ерөнхий сайд Ишиба Шигэрүгийн тэргүүлдэг Либерал ардчилсан нам болон нэг эвслийн Комейто нам олонх болохын тулд багадаа 233 суудал авах ёстой байсан ч тэд 215 суудал авчээ. Харин сөрөг намууд нийтдээ 250 суудал авсан байна. Ингэснээр Либерал ардчилсан намын дэлхийн дайнаас хойших ноёрхол өндөрлөж магадгүй боллоо.

Засгийн эрхэнд үлдэхийн тулд тус нам сөрөг хүчинтэйгээ хэлэлцээр хийж, томоохон буулт хийхээс өөр аргагүй болсныг шинжээчид тэмдэглэж байна. Ерөнхий сайд Ишида энэ сонгууль Либерал ардчилсан намын хувьд том туршлага болсныг хүлээн зөвшөөрөөд хэлэлцээр хийхэд бэлэн гэж хэлсэн байна. Эвслийн засгийн газар байгуулагдвал гадаад болон дотоодын улс төр, эдийн засгийн бодлогод тодорхойгүй зүйл үүсэж, санхүүгийн зах зээлд нөлөөлөх эрсдэлтэй. Учир нь намуудын бодлого, зорилт тун зөрүүтэй байгаа юм.

NHK телевизийн явуулсан судалгаагаар сонгогчдын 40 хувь нь эдийн засгийн байдал, амьдралын өртгийн өсөлтөд хагийн их санаа зовж байна гэж хариулсан бол 28 хувь нь татварыг хэмжээг багасгах, 21 хувь нь цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж хэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.