UBLife Logo
Спорт

17 настай Ламин Ямалыг “Реал”-ын дэмжигчид арьс өнгөөр ялгаварлажээ

17 настай Ламин Ямалыг “Реал”-ын дэмжигчид арьс өнгөөр ялгаварлажээ

Бямба гарагт Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд явагдсан Эль Классико тоглолтын үеэр “Барселона” клубийн тоглогчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдах хүчирхийлэлд өртжээ.

“Реал”-ын дэмжигчдийн энэхүү балмад үйлдлийн гол бай нь “Барселона”-гийн 17 настай довтлогч Ламин Ямал болсон.

“Барселона” клуб мөнхийн өрсөлдөгч “Реал”-ыг талбайд нь 4:0-ээр хожсон эл тоглолтын үеэр Ламин Ямал Эль Классикод гоол оруулсан хамгийн залуу тоглогч болсон юм. Гэвч түүнийг энэхүү гоолын баяраа тэмдэглэх үеэр “Реал”-ын дэмжигчид арьс өнгөөр ялгаварласан нь олон нийтийн сүлжээн дэх видео бичлэгт үлджээ.

Мадридын цагдаагийн газраас эл хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хэдийнэ эхлүүлсэн бөгөөд үүнд “Реал Мадрид” клубийн зүгээс дэмжлэг үзүүлнэ гэв.

Роберт Левандовски дубль толилуулж, Рафиньа, Ямал нар тус бүр нэг гоол оруулснаар “Барселона” мөнхийн өрсөлдөгчдөө 4:0-ээр буулган авч, 6 онооны зөрүүтэйгээр Ла лигийг тэргүүлж байна.

“Реал”-ын Бразил довтлогч Винисиус Жуниор X хуудаснаа нийтэлсэн мэдэгдэлдээ “Өчигдрийн тоглолтын үеэр Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан, илтэд доромжилсон хэрэг гарсанд харамсаж байна. Хөлбөмбөгт арьс өнгөөр ялгаварлагч нар орогнох орон зай гэж байх ёсгүй. Миний бие Ламин, Ансу, Рафиньа нартай сэтгэл зүрхээрээ хамт байж, тэднийг дэмжиж байна” гэжээ.

Сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт "Реал"-ын довтлогч Винисиусийн эсрэг үзэн ядалт, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл хандлагыг сурталчилсан хэрэгт буруутган дөрвөн этгээдийг баривчлаад буй.

Түүнчлэн 2023 оны тавдугаар сард явагдсан тоглолтын үеэр "Валенсиа"-гийн гурван дэмжигч Винисиусийг гадуурхсан хэрэгт буруутгагдан энэ оны 6-р сард найман сарын хугацаатай хорих ялаар шийтгэгдсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.