Парисын олимпын үеэр трансжендер, эрэгтэй хэмээн сэжиглэгдэж, олны анхаарлын төвд орсон ч олимпод түрүүлж чадсан Алжирын боксчин Иман Халиф “Vogue Arabia” сэтгүүлийн нүүрэнд заларлаа.
Түүний хувцасны загварыг Барбара Баумель сонгосон байна.
Иман “Спортоор амжилт олохоосоо өмнө би зам дээр талх зарж, хуванцар сав, хаягдал төмөр цуглуулж, бэлтгэлийнхээ мөнгийг төлдөг байсан. Дасгалжуулагч маань надад чи хэзээ нэгэн цагт олимпын аварга болно гэж хэлдэг байлаа. Багш надад олимпын аварга болох нь ямар чухал, үнэтэй зүйл болохыг заадаг байв. Би хувийн амьдрал, боловсролоо золиосонд гаргаж байж, амжилтад хүрсэн. Би оргилд гарахын төлөө бүхнийг хийсэн” гэж ярьсан байна.
Мөн “Парисын олимп миний хувьд маш хэцүү туршлага байлаа. Хэдийгээр алтан медаль авч чадсан ч тэр шуугиан үүрд мөнх үргэлжлэх мэт санагдаж байлаа. Маш хэцүү байсан. Бурханд итгэдэг, залбирдгийнхаа ачаар л даван гарч чадсан” гэжээ.