Зугаа цэнгэлийн салбарын эдийн засгийг судалдаг JoyNews24 сэтгүүлээс 20 жилийн ойдоо зориулан, 2024 оны Хамгийн муу хүмүүсийг шалгаруулжээ. Санал асуулгыг урлагийн ертөнцийн 200 шинжээч, сэтгүүлчдээс авсан байна. Үнэхээр энэ жил Өмнөд Солонгосын урлагийн ертөнц муу муухай зүйлээр дүүрэн байлаа. Шүүх хурал, эрүүгийн гэмт хэрэг, нууц амраг, согтуугаар жолоо барих, хар тамхи гээд хэл ам тасарсангүй.
1-р байр Дуучин Ким Хо Жүн
Асуулгад оролцогчдын тал хувь нь буюу 100 хүн түүнийг нэрлэсэн. Ким тавдугаар сарын 9-нд Ганнам дүүрэгт согтуудаа жолоо барьж, осол гаргаад, хэргээс зугтан зайлахыг оролдсон юм. Эхлээд менежер нь хэргийг хүлээж, харин Ким Хо Жүн 17 цагийн дараа эрүүл болчихоод Цагдаагийн газар ирсэн. Тэр жолоо барьснаа үгүйсгэсэн юм. Гэвч камерын бичлэгээр хэрэг нь илэрсэн. Дуучнаа хамгаалах гэж Think Entertainment агентлагийн Ерөнхий захирал мөн оролдоод үр дүнд нь агентлагаа хаалгасан билээ. Одоогийн байдлаар шүүхээс Кимийг 3 жил 6 сар хорих ял оноохоор төлөвлөөд байна.
2-р байр Бан Ши Хёг – Hybe захирал
3-р байр Мин Хи Жин, Ador-ын ерөнхий захирал асан
Бан Ши Хёг 37 санал, Мин Хи Жин 26 санал авчээ. Урлагийн салбар битгий хэл энгийн иргэд ч энэ шүүх хурлаас үнэхээр залхжээ. Бан Ши Хёг нь чимээгүй нуугдаад байгаа бол Мин хэвлэлийн хурал үе үе хийж, сенсаац тарьсаар.
Кан Кён Жун нууц амрагийн асуудалд орооцолдож, 8 санал авлаа. Чан Шин Ёнтой хурим хийж, нэр хүнд ихэд өсөөд байсан түүний чансаа унажээ.
Шоронгоос гарсан Чон Жунён, мансууруулах бодистой холбогдсон Ю А Ин нар тус бүр 7 санал, BJ Се Ён, Сынри нар 2 оноо авсан байна.