Хэвлэл мэдээлэл, медиа салбартай холбоотой хэн бүхэнд дуулгах сайхан мэдээтэй. Хэвлэл мэдээллийн экосистемд чин эрмэлзэлтэй, мэргэжлийн, сахилга баттай соёлоор дамжуулан шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой “The Media Show 2024“ арга хэмжээ 11 сарын 16-нд зохион байгуулагдах гэж байна. Энэ арга хэмжээ нь сэтгүүлч, сэтгүүл зүй сонирхогчид төдийгүй контент бүтээх, бичиж туурвих сонирхолтой, хэвлэл мэдээллийг ойлгохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй юм. Тиймээс “The Media Show 2024“-г алгасаж болохгүй 10 шалтгааныг танд хүргэе.
1. Медиа салбарын нээлттэй хэлэлцүүлгийн талбар
“The Media Show” бол хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй хэн бүхэн төдийгүй сэтгүүл зүй сонирхогч, чөлөөт бичигч, оюутан залууст зориулсан нээлттэй хэлэлцүүлгийн талбар билээ. Энд та медиа салбарын талаар зөвхөн сонсох биш ирсэн зочид, оролцогчидтой чөлөөтэй ярилцаж, хэлэлцэх боломжтой.
2. Таныг хором ч уйдаахгүй сонирхолтой хөтөлбөр
Энэхүү арга хэмжээг 2023 онд анх удаа, цөөн оролцогчтой зохион байгуулж байсан бол энэ жил цар хүрээгээ тэлж, илүү сонирхолтой, шинэлэг хөтөлбөртэй болжээ. Хэт удаан, урт илтгэлүүд хэдийнээ ард хоцорч богино хугацаанд гол мэдээллээ өгч чадах сонирхолтой хөтөлбөр бидний анхаарлыг татах болжээ. Уламжлал болсон “30 минутын лаб” сургалтууд, “PechaKucha” илтгэлүүд, “The Media Show” ярилцалгаас гадна шинэ туршлагаа бусдад хуваалцах “Урам зоригийн индэр”-ийн хэсэг нэмэгдсэн.
3. Хагас цагт хүлээлтээс тань илүүг “30 МИНУТЫН ЛАБ”
Хагас цагийн дотор сэтгүүл зүйн ур чадвар, шинэ чиг хандлага, сэтгүүлчдэд хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөмжийг шилдэг мэргэжилтнүүдээс сурч мэдвэл гоё биш гэж үү? Энэ жил гурван илтгэгч технологи, хиймэл оюуны нөлөө, сэтгүүлчийн сэтгэл зүйн эрүүл мэнд, туурвин бичих ур чадварын тухай сургалт орно.
4. 20 секунд 20 хуудас “PECHAKUCHA“
Биднээс илүү туршлага хуримтлуулсан эрхмүүд ямар зам туулж, юуг алдаж, онон өнөөг хүрсэн тухайгаа нээлттэй хуваалцах нь үргэлж бусдад үлгэр жишээ, сургамж, дэмжлэг болдог билээ. Тиймээс энэ удаа BBC-д ажиллаж байгаа монгол сэтгүүлч Ш.Цогзолмаа олон улсад сэтгүүлчээр ажиллаж буй туршлага, “Сэхээтэн” подкастын хамтран хөтлөгч Б.Тайван тууштай контент бүтээх замнал, itoim.mn сайтын эрхлэгч Э.Мөнхцэцэг шаргуу хөдөлмөрийнхөө түүхийг хуваалцах гэж байна.
5. Зөвхөн сонсох биш дэргэдээс нь үзэж болох подкаст
Дөрвөн жилийн өмнө анхны ярилцлагаа хийж байсан “The Media“ подкастыг хажуугаас үзэх боломжийг энэхүү арга хэмжээ оролцогчдодоо олгожээ. Медиа бизнес, экосистемийн тухай хөөрөлддөг подкастынхаа шинэ дугаарын зочинтой арга хэмжээний индрээс ярилцах аж.
6. “Урам зоригийн индэр”
Он удаан жилийн бодол, олон удаа үзээд алдах зориг, бэрхшээл саадыг давах тэвчээр гээд жижиг алхам бүрийн цаана маш их хөдөлмөр байдаг билээ. Түүнийгээ бусдад хуваалцах, “Би чадлаа” гээд хашхирмаар үе ч бий. Ингэж гайхуулах хэсэг бол “Урам зоригийн индэр” юм.
7. Дэлхийн туршлагыг дэргэдээс нь сонсоорой
Салбартаа тэргүүлж, медиа салбарт хэдийн өөрийн өнгө төрхийг тодорхойлж чадсан илтгэгчдийн эх орондоо төдийгүй олон улсад гарч ажилласан үнэ цэнтэй, ховорхон туршлагыг дэргэдээс нь халуун яриа өрнүүлэн сонсох боломж зөвхөн энд бий. Йелийн Их Сургуулийн магистр, Пулитцерийн тэтгэлэгт анхны монгол сэтгүүлч Д.Дэлгэрзаяагаас эхлээд шилдгүүдийн бүтээлийг эндээс харна.
8. Алгасаж боломгүй чухал сэдвүүд
Дэлхийн дахинд сэтгүүл зүйд технологийн нөлөө эрс нэмэгдэж байгаагийн илрэл гэлтэй технологийн эрин дэх хуурамч мэдээлэл, мөн технологийн асуудлыг хэрхэн сурвалжлах тухай сэдвүүд энэ удаад яригдах аж. Мөн төдийлөн яригддаггүй ч зайлшгүй анхаарах чухал сэдвүүдийн нэг сэтгүүлчийн сэтгэл зүйн талаар ярилцахаар мэргэжлийн сэтгэл зүйчийг урьжээ. Байнгын өндөр ачаалал, хүнд хэцүү үйл явдлууд сурвалжилж байдгийн хувьд сэтгүүлчийн сэтгэл зүй гэдэг хамгийн чухал асуудлын нэг. Тиймээс сэтгэлээ хэрхэн тордох ёстой энэ өдөр ирээд мэдэж аваарай.
9. Медиа салбар дахь хүрээллээ тэлэх ховорхон боломж
Мэргэжлийн шинэ ур чадварт суралцах, хүсэл, сонирхол нэгтэй мэргэжилтнүүдтэйгээ танилцаж хүрээллээ тэлэх, медиа бизнес дэх шинэ соргог мэдээ, мэдээлэл олж авах ховорхон боломжийг бүү алдаарай.
10. Зөвхөн оюутан залууст олгосон давуу тал
“The Media Show” нь медиа салбарт бэлтгэгдэж буй шинэ боловсон хүчин болох оюутан залуустаа зориулан тусгай тасалбар гаргажээ. Арга хэмжээний тасалбарын ердийн үнэ 49,000 төгрөг бол зөвхөн оюутнуудад зориулсан тасалбарыг 29,000 төгрөгөөр худалдаж байгаа аж. Зөвхөн тайзнаас илтгэл сонсоод зогсохгүй оролцогчид маань өдрийн хөнгөн хоол, кофе уунгаа ярилцах боломж гаргах үүднээс тасалбарын үнэд уг зардал, хөтөлбөрт энэ цаг хугацааг ч мөн багтаасан байна.
“The Media Show 2024” арга хэмжээний тасалбарыг ЭНД дарж худалдан авна уу.