UBLife Logo
Спорт

Их мастер Б.Мөнгөнтуул гранпри тэмцээнд Герман, Оросын тамирчдыг хожиж, Казахстаны шатарчинтай тэнцлээ

Их мастер Б.Мөнгөнтуул гранпри тэмцээнд Герман, Оросын тамирчдыг хожиж, Казахстаны шатарчинтай тэнцлээ

Казахстаны Шымкент хотноо аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 9-ний өдрүүдээр шатрын гранпри цуврал тэмцээний хоёр дахь гараа явагдаж өндөрлөлөө.

Эл тэмцээнд дэлхийн чансааны шилдэг 100-д эрэмбэтэй 10 шатарчин цэц сорьсон юм. Тэдний нэг нь ФИДЕ Гранд Свисс тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарч уг тэмцээнд оролцох эрхээ авсан Их мастер Б.Мөнгөнтуул.

Тэрбээр Германы Их мастер Элизабет Пехтз, Оросын Катерина Лагно нарыг хожиж, Казахстаны Бибисара Асаубаеватай тэнцсэнээр 2.5 оноог цуглууллаа.

Гранпри цомын эзнийг зургаан цуврал тэмцээний дүнгээр тодруулна. Ингэхдээ нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй. Шымкентийн гранпри бол хоёр дахь гараа бөгөөд Б.Мөнгөнтуулын цэц сорьсон эхний гараа байлаа.

Б.Мөнгөнтуул уг тэмцээнд хоёронтоо (2009-2010, 2011-2012) оролцож, 6 болон 8 дугаар байруудад эрэмблэгдэж байв. Монголоос энэхүү тэмцээнд хамгийн сайн амжилттай оролцсон нь Их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг юм. Түүний хувьд, 2012-2013 оны цувралд тавдугаар байр эзэлж байсан.

Шымкентийн гранпри тэмцээнд Оросын Александра Горячкина таван хожилтойгоор түрүүлж, Хятадын Тан Жунги дэд байрт шалгарсан бол Б.Мөнгөнтуултай тэнцсэн Казахстаны Бибисара Асаубаева гуравдугаар байрт эрэмблэгдэв.

Дараагийн гараа Монако хотноо явагдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.