Бөхийн өргөөнөө 11-р сарын 16-ны өдөр 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, ард олонд "Мээтэн" хэмээн алдаршсан улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно.
Энэхүү барилдааны түрүү бөхийг 5 саяар байлах бол үзүүрлэсэн бөх 3 саяыг, Их шөвөгт шалгарвал 1,5 сая төгрөгийн шагналыг гардах ажээ.
Сонирхуулахад, Үндэсний их баяр наадмаас хойш бөхийн өргөөнөө явагдсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаануудад аварга О.Хангай, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Э.Даш, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, аймгийн арслан Ч.Алтангэрэл нар тус бүр нэг удаа түрүүлээд байна.