Испанийн “Барселона” клубийн ерөнхийлөгч Жоан Лапорта Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн урилгаар Монгол улсад айлчлав.
Тэрбээр энэхүү айлчлалынхаа үеэр “Говь” брэндтэй хамтран ажиллахаар гарын үсгээ зуржээ. Ингэснээр тус брэндийн зүгээс “Барселона” клубийн логотой ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нэвтрүүлэх эрхтэй болсон юм.
Мөн Лапортагийн зүгээс Монгол дахь “Барса академи”-ийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.