АНУ-ын Нью-Йорк хотноо шатрын түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 26-28-ны өдрүүдээр болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд цэц сорьсон Т.Мөнхзул 7 оноог цуглуулсан амжилттайгаар 13-р байрт жагссан бол Ү.Үүрийнтуяа 44-р байрт, Б.Мөнгөнзул 55-р байрт, Б.Мөнгөнтуул 68-р байрт, Д.Мөнхзул 81-р байрт эрэмблэгдэв.
Харин эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн тамирчдын тухайд, С.Ган-Эрдэнэ 88-р байрт, Г.Амартүвшин 127-р байрт, Д.Батсүрэн 147-р байрт эрэмблэгдэж тэмцээнээ дуусгалаа.
Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 18 настай Володар Мурзин хожигдолгүй түрүүлэв.
Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд эхний тоглолтодоо ялагдсан 37 настай Конеру Хумпи бусад өргүүдээ амжилттай дуусгаснаар дэлхийн хошой аварга боллоо.
Монголын тамирчид 12-р сарын 30-31-ний өдрүүдээр түргэвчилсэн буюу блиц төрлийн ДАШТ-д цэц сорихоор зэхэж байна.